БНХАУ-ын Өөрчлөлт, хөгжлийн төрийн хороо хятадын нефтийн компаниудад нефтийн бүтээгдэхүүний экспортыг түр зогсоохоор мэдэгдлийг тараажээ. Энэ тухай “Цзиньхуа шибао” сонин бямба гаргийнхаа дугаарт мэдээлжээ. Гонконг, Макао-д энэхүү хорио нь хамралгүй гэж уг баримт  бичигт заажээ. Баримт бичигт дээрх арга хэмжээ нь дотоодын аж үйлдвэр болон хөдөө аж ахуйд нефтийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангах үүднээс гэж тайлбарласан аж. Түүнчлэн эрчим хүчний хомсдол болон байнгын гэрэл цахилгаан таслаж буйгаас зарим үйлдвэрийн газрууд дизель генератор нөөцлөх болж, улмаар дизелийн түлшний эрэлт хэрэгцээ өсчээ.