Сомалийн эргийн далайн дээрэмчид дэлхийн худалдаанд жил бүр 8,3 тэрбум долларын уршиг тарьж байна. Ийм тоо баримт нь баасан гаригт гарсан эдийн засгийн тагнуулаар мэргэшсэн “Джеополисити” олон улсын байгууллагын тайланд нийтлэгджээ. Уг материалыг зохиогчдын таамаглаж байгаагаар 2015 онд дээрх хор уршиг нь 15 тэрбум долларт хүрч болзошгүй аж. Ингэхдээ нэг дээрэмчний орлого 80 мянган доллар. Одоогийн байдлаар Сомалийн далайн дээрэмчид 23 усан онгоц, 500 гаруй хүн барьцаалаад байна.