Афганистаны байдал болон терроризмтэй хамтран тэмцэх – эдгээр сэдвүүд Алма-Атад өнөөдөр ажлаа эхэлсэн ШХАБ-ын ГХЯ-ны сайд нарын хуралдааны гол сэдвүүд болно. ШХАБ-ын урьтал чиглэлүүдийн нэг Афганистаны мансууруулах бодисын хууль бус наймааны эсрэг зогсох явдал юм. Тэдгээр нь Тажикистан, Орос улсын нутгаар нууцаар дамжин Европын орнуудын зах зээлд нэвтэрдэг юм. Түүнчлэн терроризмын эсрэг хамтран ажиллах төлөвлөгөөг хэлэлцэх юм. Энэхүү төлөвлөгөө нь мэдээллийн солилцоо, терроризмын эсрэг байгууллагуудын ажилтнуудыг бэлтгэн, хамтарсан сургуулилтуудыг зохион явуулах зэргийг багтааж байна. Сайд нарын хуралдааны гол зүйлийн нэг нь ШХАБ байгуулагдсаны 10 жилийн ойд зориулсан дээд хэмжээний хуралдаан дээр батлах Тунхаглалыг хэлэлцэн тохирох явдал юм. Тэр хуралдаан 6-р сарын 15-нд Казахстаны нийслэл Алма- Ата хотод болно. ШХАБ-д Орос, Казахстан, Тажикистан, Киргиз, Узбекистан  болон Хятад улс ордог юм.