Ливийн Үндсэний Зөвлөлийн Гүйцэтгэх хорооны Тэргүүн Махмуд Жебрил АНУ-ын ерөнхийлөгчийн Аюулгүй байдлын асуудлыг хариуцсан зөвлөх Том Донилонтой  уулзана. Ливийн сөрөг хчүнийхэн АНУ-аас тус улсад хаагдсан Каддафийн данснаас 180 сая долларыг олгохын зэрэгцээ Жамахирийн удирдагчийн дэглэмийн эрсэг дайныг үргэлжлүүлэхийг  дипломат ёсоор хүлээн зөвшөөрөхийг хүсэж байгаа ажээ. Үүний өмнө Үндэсний түр зөвлөлийн тэргүүн Мустафа Абдель Жалиль нь  ливийн босогчдод тусламж үзүүлэх тухай Их Британий ерөнхий сайд Дэвид Кэмеронтой  ярилцсан юм.  Түүнчлэн АНУ-ын Батлан хамгаалахын  сайд  Роберт Гейтс  АНУ одоо хүртэл ливийн сөрөг хүчнийхний эгнээнд хэн байдгийг мэдэхгүй гэдгийг хэлсэн юм.  Түүний ярьснаар бол АНУ-ын  одоо болтол тус улсад зэвсэг нийлүүлэээгүй явдлын нэг шалтгаан нь үүнд байгаa аж.