Орос улс дэлхийн хамтын нийгэмлэгт хандан Арктикад экологийн сүйрэлээс сэрэмжлэх зорилгоор хамтран ажиллахыг уриалав. Арктикийн зөвлөлийн гишүүн орнуудын ГХ-ийн сайд нар Арктикийн бүс нутгийн тулгамдсан асуудлуудыг өчигдөр  Гренландын Нуук хотноо авч үзэж хэлэлцлээ.ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров уулзалтад ОХУ-ыг төлөөлөв. Сайд нараас  гадна Арктикийн  уугуул  ард түмнүүдийн төлөөлөгчид уулзалтад оролцсон байна. Арктикийн зөвлөл Норвегийн Тромсё хотноо байрлах нарийн бичгийн дарга нарын газартай болсон нь жижиг Нуук хотноо хийсэн уулзалтын гол дүн болжээ. Энэ нь сүүлийн жилүүдэд чуулга уузалтаас гаргасан гол шийдвэр хэмээн төлөөлөгчид үзэж байна. Одоо Арктик  дахь хамтын ажиллагаа ашиг сонирхолоо харилцан харгалзах, хамтран ажиллах нааштай жишээ болсон. Орос Норвеги хоёр улс Баренцев тэнгис, Хойд мөсөн далайд  хамтран ажиллах, тэнгис далайн  усыг зааглах Гэрээ байгуулснаараа  гайхамшигт үр дүнд хүрсэн юм. ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавровын хэлснээр бол баримт бичиг хоёр талд  төдийгүй бүс нутагт чухал ач холбогдолтой. «Түншүүд практик хэрэг дээр үр дүнд хүрсэн явдал Арктикад улс орнуудын ашиг сонирхол гарцаагай харшилдана, нөөцийн төлөө тэмцэж мөргөлдөнө гэсэн үг яриаг няцааж байна. СДЗ-ийг цаашид хорогдуулах тухай орос-америкийн шинэ Гэрээ бүс нутгийн аюулгүй байдал, итгэлцлийг бэхжүүлэхэд тус дөхөм үзүүлнэ» гэж Сергей Лавров хэллээ. Одоо аюулгүй байдлаас өөр асуудлаар харилцан дэмжлэг үзүүлж хамтран ажиллах нь зайлшгүй чухал. Оросын ГХЯ-ны тэргүүн Нуук хотын соёлын төвд үг хэлэхдээ зөвлөлийн гишүүд  цаг уурын өөрчлөлтэд их анхаарал тавьбал зохино гэж тэмдэглэв. Арктик хавийн орнуудын уур амьсгал дулаарсан явдал хойдыг дамжсан тээврийн сүлжээг өргөжүүлэх төдийгүй бүс нутгийн ашигт малтмалыг идэвхтэй эзэмших боломж олгож байна. Зөвхөн  Арктикийн Орост ногдох хэсэг бараг 100 тэрбум тонн нефть шатдаг хийн нөөцтэй гэж урьдчилан үнэлжээ. Үүний хамт арктикийн экологийн систем тун эмзэг байгаа болохоор өрөмдөлөгийн төхөөргийн осол Мексикийн булангийнхаас илүү их хэмжээний хохирол учруулж мэднэ гэж шинжээчид анхааруулав. Арктикийн бүс нутгийг янз бүрийн бохирдлоос цэвэрлэх хөтөлбөрт 10 сая евро гаргана гэж Орос мэдэгдлээ. Мөн тэнгис далайд нефть асгарах болон түүний уршгийг арилгах ажил нэн чухал болж байна. « Энэ хурээнд хамтран ажиллах тухай баримт бичгийг боловсруулах тусгай хэсгийг  Орос улс АНУ,Норвегтэй хамт даргална» гэж Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров  Гренландид үг хэлэхдээ мэдэгдэв. Ирээдүйн Гэрээг боловсруулах ажил Арктикийн зөвлөлийн хувьд урьтлал болсон гэж Норвегийн ГХЯ-ны тэргүүн Йонас Гар Стере «Оросын дуу хоолой» радиод мэдээлэв. «Энэ баримт бичиг Арктикийн бүс  нутгийн хүрээлэн буй орчин хамгаалахад маш чухал» гэж сайд мэдэгдлээ. Тэрээр баримт бичгийг боловсуулахад ОХУ,АНУ хоёрын гүйцэтгэсэн үүргийг өндөр үнэлээд Норвеги мөн болон бусад чиглэлээр Москватай  нягт хамтран ажиллахыг онцлов. «Гэрээ Арктикийн зөвлөлийн хувьд Арктикад аврах ажиллагаа явуулах тухай хэлэлцээрийн нэгэн адил чухал ач холбогдолтой болно гэж найдаж байна гэж Норвегийн ГХЯ-ны тэргүүн мэдэгдэв. Дани,Исланди,Канад,Норвеги, Орос, АНУ,Финланди, Швед зэрэг Арктикийн зөвлөлийн гишүүн найман улс  Арктикад эрэх аврах ажиллагаа явуулах тухай баримт бичигт гарын үсэг зуржээ. Москва Вашингтон хоёроос санаачилсан баримт бичиг форумын түүхэнд хууль ёсны анхны гэрээ боллоо. Одоо Швед улс Арктикийн зөвлөлийг даргална. Иймээс тус улсаас ойрын хоёр жилд мөн чиглэлээр анхны алхам хийх юм.