ЕХ-ны орнуудын Дотоодыг хамгаалах яамны тэргүүн нар Хойд Африкаас олноороо  ирж буй цагаачидтай холбогдуулан Шенгений бүсийн паспортны хяналтыг сэргээх тухай яриа хэлэлцээ хийж байна. Тэд 10 жилийн хугацаатай ЕХ-ны  хууль  дүрмийг эргэн судлан үзэхийг хүссэн байна. Энэ  саналыг Франц, Итали улс гаргасан юм. Сүүлийн хэдэн долоо хоногийн турш энэ хоёр улс эрх баригчдынхаа эсрэг жагсаалд автагдсан Хойд Африкийн орнуудын  дүрвэгсдийн хөлд дарагдаад байгаа юм. Европын Холбоонд ордог Шенгений бүсийн хилийн паспортны хяналтыг сэргээхийг санал хураалтанд оролцсон  22 сайдаас 15 нь дэмжив. Дөрвөн сайд эсрэг байр суурьтай байлаа. Энэ асуудал нь 6-р сарын ЕХ-ны дээд хэмжээний уулзалт дээр хэлэлцэгдэх ажээ.