«Оросын нисдэг тэрэг» компани 5-р сарын 19-нд Москвад нээгдэх «HeliRussia-2011» нисдэг тэрэгний аж үйлдвэрийн олон улсын үзэсгэлэнгийн гол үзмэр тавигч болно. Компани дэлхийн тэргүүлэх үйлдвэрлэгчийн хөдөлгүүр, авионикийн орчин цагийн цогцолбор бүхий янз янзын цоо шинэ ангилалын нисдэг тэрэгнүүдээ дэлгэж тавих юм. Эдүгээ «Оросын нисдэг тэрэг» компани дэлхийн тэргүүлэх нисдэг тэрэг үйлдвэрлэгчийн нэг болсон. Олон улсын санхүүгийн тайлангийн стандартаар компани бараг гурван тэрбум долларын ашиг  олсон.Хориод үзүүлэлтээр үр ашигтай байна. Энэ нь ийм чиглэлийн компанийн хамгийн өндөр үзүүлэлт билээ. Оросын байлдааны ба энгийн нисдэг  тэрэг  түүнчлэн нисдэг тэрэгний эд анги үйлдвэрлэгч компаниуд мөн уг нэгдлийн бүрэлдэхүүнд ордог. Компанийн санхүүгийн үйл ажиллагаа сайн үр дүнд хүрсэн хийгээд 1500 орчим нисдэг тэрэг үйлдвэрлэх захиалга аваад байна. Бүр энэ онд 260 нисдэг тэрэг үйлдвэрлэх юм. Саяхан нэгдэл хувьцаагаа оросын ба лондоны биржүүдэд гаргаж, 500 сая ам доллар оруулахаар шийдвэрлэв. Гэсэн ч энэ арга хэмжээг хойшлуулжээ. Энэ нь хууль зүй, санхүүгийн ажиллагаа нь ил тод бус хэмээн үзэж эргэлзэхэд хүргэв. Харин ажил санаснаас илүү сайн  байна гэж компани мэдээллээ. Хойшлуулсанаар уг арга хэмжээг илүү амжилттай болгоно гэж «ОПК Оборонпром» компанийн ерөнхий захирал Андрей Реус тэмдэглээд  «Бид хувьцаагаа оросын ба лондоны биржүүдэд гаргах арга хэмжээгээ нэг жилээр хойшлуулахаар шийдвэрлэсэн. Учир нь компани их үнэтэй эд хөрөнгөтэй, олон улсын этгээд болсон. Компаниа дутуу үнэлэгдэхээс сэрэмжлэнэ. Компанийг зах зээл, хөрөнгө оруулагчдад танилцуулах нөр их ажил хийсэн. Одоо үзүүлэлтүүдийг нь бүгд сайн мэднэ. Эдгээр нь маш өндөр үзүүлэлт билээ. Өртөгийн хэр хэмжээгээр дэлхийд 3-р байр эзлэж байна. Бидний зарлан мэдээлсэн хэд хэдэн үзүүлэлт олонхи этгээдийг гайхуулсан. Нэг жилийн дараа үзүүлэлтүүдээ батлана» гэв. Дутагдсан хөрөнгөө хаанаас авах  талаар онц түвэг бэрхшээл үгүй. «Оросын нисдэг тэрэг» компанийн үйл ажиллагааг санхүүжүүлэх олон эх сурвалж байгааг Андрей Реус тэмдэглээд «Маш их хэмжээний зээл авна. Төрөөс зээлийн хүүг хэсэгчлэн төлөх болон өөр дэмжлэг тусламжийг харгалзвал зээлийн өртөг долоон хувь болно» гэв. Нисдэг тэрэгний үйлдвэрлэл байнга нэмэгдэнэ. 2012 онд компани жилд 300 гаруй нисдэг тэрэг үйлдвэрлэхээр төлөвлөсөн. Мөн 461 нисдэг тэрэг өйлдвэрлэх  захиалгатай. Одоогоор гарын үсэг зураагүй боловч удахгүй баттай байгуулах хэлэлцээрүүдээр 1500 гаруй нисдэг тэрэг үйлдвэрлэнэ. 2020 он хүртэлх улсын зэвсгийн хөтөлбөрийн дагуу БХЯ  1000 нисдэг тэрэг авна. Анх хувьцаагаа  гаргах  гэж байсан арга хэмжээний тухайд гэвэл  яаралгүй хийвэл бүтэнэ.Оросын компани түүний дотор ГАЗПРОМ зэрэг нэрд гарсан компанийн өртөгийг зориуд доогуур үзэх тохиолдол гардаг. Хувьцааг хямд үнээр авахын тулд тэгж байна. «Оросын нисдэг тэрэг» компани ийм хандлагыг өөрчлөх төлөвлөгөөтэй байна.