Ливийн удирдагч Муаммар Каддафийн хаагдсан  дансыг тус улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд зориулах АНУ-ын санаачилгыг Орос улс дэмжиж байна. Оросын ГХЯ-ны төлөөлөгч Алексей Сазоновын мэдэгдснээр энэхүү  санаа нь үүний өмнө баталсан НҮБ- ын тогтоолтой нийцэж байна. Эдгээр алхмууд нь АЗ-өөр зөвшөөрөгдсөн байх ёстой аж. Энэхүү ажиллагаа болон данс хаах нөхцлүүд нь АЗ-ийн тогтоолд заасан бөгөөд уг ажиллагаа нь НҮБ -ын хяналтын дор явагдах ёстой.Ливид үзүүлж байгаа хүмүүнлэгийн тусламж нь тус улсын хүн амын тал хэсэгт, жишээ нь сөрөг хүчнийхэнд  туслахад чиглэгдсэн байж болохгүй юм гэжээ.  Хамгийн чухал нь энэхүү хөрөнгө нь Ливид зэвсэг нийлүүлэхэд зориулагдсан байж болохгүй гэж дипломат цохон тэмдэглэв.