Өнөөдөр Солонгосын хойг нь “берлины” ханаар хуваагдсан байгаа. Энэ нурж унавал бүс нутаг сөнөхөд хүрнэ. Хоёр Солонгосыг нэгдэх ажиллагаа төдийлөн холын хэрэг биш юм гэж Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Мен Бакийн мэдэгдснийг оросын шинжээчид ийнхүү  тайлбарлажээ. Сеүл хоёр Солонгосыг нэгдэх ажиллагаа нь ямарч үнэ цэнээр хамаагүй болох ёстой гэж үзэж байна. Пхеньян хариуд нь  иймэрхүү маягаар Хойдыг залгих гэж оролдох нь дайнд хүргэнэ гэж анхааруулжээ. Оросын ШУА-ийн Алс-Дорнодын хүрээлэнгийн шинжээч Константин Асмоловын үзэж буйгаар Ли Мен Бакийн хэлснээр  хоёр Солонгос нэгдэхэд  Сеүлээс 5 их наяд долларын зарлага гарах юм. Гэтэл тэдэнд тийм мөнгө үгүй. Өмнөд Солонгосын алт-валютын нөөц өнөөдөр 15 дахин багассан байгаа. Түүнчлэн Өмнөд нь  Хойдыг залгивал Азид маш том хурцадмал байдал үүснэ гэж шинжээч үзэж байна. «Өмнөд Солонгосын барьж буй олон нийтийг хэлмэгдүүлэх  оролдлого нь  хойд солонгосын маш олон хүнийг ажилгүй болно. Тэд бол тус орны цэргийнхан, эмч болон багш нар. Тэдний нэг хэсэг нь улс орноосоо гарч явахаас өөр аргагүй болох юм.  Нөгөө нэг хэсэг нь магадгүй гэмт хэргийн замд,   үгүй бол терроризмийн замд ч орж  болно. Мэдээж хэрэг солонгосын дүрвэгсэд Оросд ч, Хятад ч огт хэрэгггүй.  Улмаар Орос, Хятадтай хиллэдэг өмнөд солонгосын хил дээр америкийн  цэргүүд тулж ирэх нь ямар үр дагаварт хүргэж болохыг  таахын аргагуй юм. Солонгосын хойгт “Берлины ханыг нураах” нь Сеүлийн холбоотнуудад айхтар өдөөлт болно гэж Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн /МГИМО/ профессор Виктор Гузин үзэж байна. «Үүнээс аймерикийн шинжээчид маш их эмээж байгаа. Яагаад гэвэл Хойд солонгосын цөмийн чадавхийг Өмнөд Солонгосын аж үйлдвэрийн болон шилдэг технологитой хослуулан хөгжүүлбэл Зүүн- Хойд Азид эдийн засаг, улс-төрийн хүчирхэг төв бий болно. Тэгээд тэр улс нь Японыг өдөөж мэдэх юм. Азийн улс төрийн тавцанд ийм хүчтэй тоглогч гарч ирэхийг   Бээжин ч мэдээж хэрэг бодитоор сонирхохгүй» гэж Виктор Гузин хэллээ.   ШУА-ийн Олон  улсын эдийн засаг, харилцааны дээд сургуулийн  Ази-Номхон далайн судалгааны төвийн захирал  Геннадий  Чуфрин АНУ, Хятад улс нь энэ асуудалд илүү нөлөө бүхий хоёр тоглогч  учираас түүний шийдвэрээс өөрсдөө холдохыг хүсэхгүй л байх ёстой гэж үзэж байна. «Хоёр Солонгосыг  нэгдэх тухай өнөөдөр  бодитоор ярих болоогүй байна.  Өөр зүйлийн тухай, жишээ нь   Вашингтон, Бээжингийн хоорондын энэ асуудлын тухай яриа, хэлэлцээний эхлэл, үргэлжлэлийн тухай ярих ёстой юм. АНУ, Хятад улс нь Солонгосын хойг дахь өөрсдийн холбоотнуудад болон  солонгос үндэстний энэхүү эмзэг асуудал дээр ухаалаг шийдвэр гаргахад нөлөөлж чадах юм. Хамгийн чухал нь  зэвсэгт мөргөлдөөнийг гаргахгүй байхад оршино» гэж Геннадий Чуфрин  хэллээ. Өмнөд Солонгосын  Солонгосын Хойг дахь байдлыг өдөөж буй нь  Хойд Солонгосоос яг тэр маягаар эргэж тусна. Пхеньян үүнийг их аюултай тоглоом гэдгийг анхааруулсан.Хоёр талын зэвсэгт хүчний асар их хүчин яльгүй зүйл дээр гал нээх тушаал аваад байгаа. Хойгийг хуваагч хана нуран унавал бий болсон дэмий солиорол нь хойд солонгосын  пуужингийн бай болно.  Пхеньяныг буудаж чадна гэдгийг бол Сеүл ч сайн мэднэ.