Хугарсан цохиур, цусдсан хамар, ухаанд багтамгүй гэмээр хурд, хоккейн талбарын сөөм хэсэг бүрт хэрхэвч буулт хийхгүй гэсэн тэмцэл Орос,Канадын хоккейн  шигшээ багуудын хагас шигшээг тодорхойлов. Вячеслав Быковын баг асар их хүчин чармайлт гаргаж энэ удаагийн дэлхийн хоккейн шигшээ баг шалгаруулах тэмцээний гарцаагүй ялагч  гэгдсэн канадын хоккейчдыг ялав.Оросын шигшээ багийнхан 2:1 харьцаатай хожиж, шигшээ тэмцээнд финландийн багтай тоглох эрхтэй болов. Оросын хоккейчид хожигдсон нь хасагдах журамтай тэмцээний өмнөх урьдчилсан тэмцээнд сайн тоглоогүйтэй холбоотой. Манайхан  өнөөгийн дэлхийн аврага чехийн шигшээ баг  ба дэлхийн хүчит багийн нэг финландийн шигшээ багийн гишүүдэд төдийгүй дэлхийн хоккейн шилдэгт огт ойртоогүй германы хоккейчдэд ялагдлаа. Уьдчилсан тэмцээнд Словак, Данийн хоккечдийг арай гэж дийлэв. Хамгаалах, довтлох чадваргүй ,хожихийг чармайхгүй,  гар нийлэхгүй цоохор баг  гэж оросын хоккейчид болон  багийн дасгалжуулагчдыг шүүмжилсэн билээ. Харин Вячеслав Быков болон шигшээ багийн гишүүд тэсвэр тэвчээртэй байж, шүүмжлэл дайралтыг  тоомсорлосонгүй. Удалгүй багийн гишүүд  сонирхолтой  тоглолт гаргаж жинхэнэ хоккейг харуулна гэж  шигшээ багт итгэж байгаа хүмүүс л үзсэн. Хожигдвол нэр нүүрээ барж харих явдал тоглолтод хожиход нөлөөлсөн байх. Хувь заяаны жамаар канадын хоккейчидтэй тоглох болсон. Ялангуяа 2008 онд Канадад болсон  дэлхийн аврага шалгаруулах тэмцээний үр дүнд манай шигшээ баг аврага болж, хоккейг үндэслэгчдийг гомдоов. Ингээд энэ удаа ч  гэсэн гомдоосон.  Канадад шигшээ баг нь хожигдсон явдлыг «эмгэнэл» хэмээн нэрлэжээ.Оросын Ерөнхийлөгч Дмитрий Медведев  шигшээ багтаа баяр хүргэв. « Манай хоккейчид жинхэнэ эрчүүд юм. Гуравдахь үед маш сайхан тоглосон. Одоо шигшээ тэмцээнд тэднийгээ дэмжинэ» гэж Ерөнхийлөгч Твиттер дэх блогдоо бичжээ.Урьдах тэмцээнд амжилт гаргаагүй Илья Ковальчук энэ удаагийн тоглолтын од боллоо. Тэр 2008 оны тэмцээний нэгэн адил шийдвэрлэгч шайбыг цохиж оруулсныг  цэнгэлдэх хүрээлэн дүүрэн хумуус алга ташин хүлээж авав.Илья тэмцээний өмнө чухам  хэнтэй тоглохоо ойлгож, итгэлтэй тоглох шийдвэр төгс байсан. «Бид шигшээ тэмцээнд оролцох биш харин медаль авахаар л ийшээ ирсэн. Хожих шийдвэр төгс байна. Хэрхэвч ухрахгүй. Хоккей их хөгжсөн хоёр орны шигшээ багууд маш хатуу өрсөлдөнө. Тоглолт хөгжөөн дэмжигчдэд тун сонирхолтой болно» гэж Ковальчук хэллээ. Хэлснээр нь болсон. Эхлээд тоглолт оросуудад таагүй явагдав. Канадын хоккейчид шайб цохин оруулж, хаалганд довтлох үзүүлэлтээр түрүүллээ. Түүнээс гадна оросын хокейчийн цохиж оруулсан шайбыг шуугчид тооцсонгүй. Энэ тохиолдол оросын хоккейчдийг ихэд гомдоосон бололтой. Түүнээс хойш шигшээ багийн гишүүн бүр хожихийг хүсч, бие биеэдээ туслан яв цав тоглож, нэг ёсны ялалт байгуулахад бэлэн болсон. Нэг тоглогчийг торгож хассан үед Алексей Кайгородов канадын хоёр хоккейчийг  чадамгай тойрон довтолж, хаалгач Жонатан Берньег алдахад хүргэж, оноог тэнцүүллээ. Ковальчук 2 дахь шайбыг цохин оруулж, гялалзсан амжилт гаргав. Сүүлчийн хэдхэн минутад канадын шигшээ баг хаалгачаа жирийн тоглогчоор сольж, оросын хаалганд хүчтэй довтлов. Гэвч Оросын шигшээ баг амжилтаа хаагаалж ялимгүй ч алдаа гаргаагүй. Оросын хоккейчид канадын шигшээ багийг ахин хожиж, өөрсдийгөө нээн харуулсан гэж зөвлөлтийн нэрд гарсан хоккейч, Оросын гавьяат дасгалжуулагч Борис Михайлов  «Оросын дуу хоолой» радиод хэлээд «Олимпийн наадам эсвэл дэлхийн аврага  шалгаруулах тэмцээнд  канадын шигшээ багийг хожих нь  хоккейн хоёр чиглэл, сургуулийн давуу талыг илтгэдэг. Өчигдөр манай хоккейчид хожив.Спортын маш өндөр түвшинд явагддаг ийм тэмцээн  багийн гишүүдэд сэтгэл санааны хувьд маш чухал. Өчигдөр бид зорилгоо амжилттай биелүүлсэн» гэв. Өнөөдөр  оросууд финландийн шигшээ багтай тоглоно. Өрсөлдөгч  бас ялалт байгуулах бодолтой байгаа. Дашрамд хэлэхэд  өнөөдөр хоккейн дэлхийн   аврага  шалгаруулах тэмцээн явагдаж буй Словакад 2016 оны хоккейн дэлхийн  аврага  шалгаруулах тэмцээнийг зохион явуулах улс нь тодроно. Ерөнхий сайд Владимир Путин Оросын мэдүүлгийг танилцуулж үг хэлнэ. Өнөөдөр  сая сая хөгжөөн дэмжигч болон хоккейтэй холбоотой бүх л хүмүүсийн хувьд үнэхээр сонирхолтой өдөр болно.

Гэрэл зураг