Орос улсад боловсрол эзэмших  хүсэлтэй монгол охид, хөвгүүдэд хэрхэн туслахав? Энэ асуудлыг Эрхүү хотын их, дээд сургуулиудад монголын оюутан бэлтгэж эхэлсэний 85 жилийн ойн арга хэмжээнд зориулсан бага хуралд оролцогчид  хэлэлцэх аж. Эрхүү хот монголын мэргэжилтнүүдийг бэлтгэж эхэлсэн анхны хот юм. Энэ өдрүүдэд Дорнод Сибирийн төвд эрхүүгийн их, дээд сургуулиудыг янз бүрийн жилүүдэд төгссөн төгсөгчид хуран цугларч байна. Тэдгээрийн дунд тус улсад дээгүүр албан тушаалд ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа төгсөгчид цөөнгүй байна. Энэ жил Орос улс нь олон улсын стандартад шилжин орж байна. Одоо Оросод хоёр шатлалттай систем нэвтэрч байна: бакалавр болон магистр.Үүнд гадаадаас суралцах буй оюутнуудын  тавьдаг шаардлага оршиж байна- яагаад  гэвэл  тэдэнд боловсрол эзэмшсэн тухай олон улсын стандартад нийцэх баримт бичиг шаардагдана. Гэтэл үүний зэрэгцээ  өөр асуудал гарч байна гэж Эрхүү хотын их, дээд сургуулиудын ректоруудын зөвлөлийн тэргүүн, Байгалийн эдийн засаг, эрх зүйн их сургуулийн ректор Михаил Винокуров ийнхүү ярьж байна.«Одоо бид  Монгол улстай харилцаагаа сэргээж, илүү их нягт хамтран ажиллаж, олон монгол оюутнуудыг сургахаар зорьж байна.  Бидний өмнө тулгарч байгаа асуудлын нэг бол суралцахаар ирж буй монголын оюутнууд орос хэлний мэдлэг үгүй. Яагаад гэвэл Монгол улсын ерөнхий боловсролын сургуулиудад орос хэлний хичээл заахаа больсон. Тиймээс тэд орос хэлний мэдлэг  муутай ирдэг. Үүнд бид  их цаг алдаж байна. Илүү нэг жилийг орос хэл сургахад зарцуулж байна. Үүнийг шийдэхийн тулд холбогдох яамнууд нь орос хэлийг тус улсын ерөнхий боловсролын бүх сургуулийн 15-20 % -д орос хэлний хичээл заах шаардлагатай байна. Харин бид өөрсдийн зүгээс орос хэлний багш нарыг бэлтгэх ажлыг хийх хэрэгтэй байна» гэж Михаил Винокуров хэллээ.   Одоо гадаадад сурах хүсэлтэй монголын охид, хөвгүүд дийлэнхдээ АНУ, Англи, Францад суралцах хүсэлтэй байна. Гэтэл Орос улсад өөрийн гэсэн давуу тал бий шүү дээ. Орос улс техникийн болон анагаах ухааны салбаруудад сайн мэргэжилтэн бэлтгэдэг гэдэгтэй хэнч маргахгүй. Энэ бол уламжлал болсон.  Орос улсад боловсрол эзэмшинэ гэдэг бол үнэ өртөгийн хувьд хямд төсөр, хол ойрын хувьд ч гэсэн ашигтай гэж Михаил Винокуров ярьж байна. «Оросын диплом үнэ цэнээ алдаагүй, тэр үргэлж дэлхийн хэмжээнд сайнд тооцогдож ирсэн. Боловсролын салбарын тэр үнийг сонирхож үзье л дээ:  манайд жилийн дундаж сургалт 5000 ам.доллар, гэтэл Европд 10-20 мянган доллар байна. Бид европын хэмжээний стандартыг нь хангаж чадна: одоо бид гададаадын оюутнуудын амьдардаг нийтийн байрыг олон улсын стандартад нийцүүлэн  өөрчилж байна. нэг өрөөнд 2–3 оюутан л хамт амьдарч байна. Интернетэд холбогдсон. Түүнчлэн Эрхүү-Улаанбаатарын хооронд 45 минут ниснэ, манай оюутнууд амралтын болон баярын өдрүүдэд гэртээ хариад ирэх бүрэн боломжтой» гэж Михаил Винокуров тэмдэглэлээ. Байгалийн эдийн засаг, эрх зүйн их сургуульд жил тутамд  50 орчим монгол оюутан суралцдаг аж. Ийм хэмжээний оюутнууд тус сургуульд зөвлөлтийн үед ч  сурч байжээ. Өнөөдөр тэд эх орныхоо бүтээн байгуулалтанд гар бие оролцон, зарим нь гавъяаныхаа амралтыг эдлэн сууж байгаа. Харин тэдний үр хүүхдүүд, ач зээ нар нь монгол залуучуудад мэргэжил олгоод зогсохгүй, амьдралын их сургуулийн өлгий нутаг нь болдог Эрхүүд суралцахаар ирэх болно. Үүний тулд бүх зүйл бэлэн болоод байна.