Оросын утга зохиолын үнэ цэнэт  зүйл дэлхийг илүү сайн болгоход туслаж байна. Орос хэлний багш нарын олон улсын холбооны их хурал дээр үг хэлэгсэд үүнийг үргэлж онцлож байна. Орос хэл, утга зохиолын багш нарын уламжлалт уулзалт энэ онд Хятадад анх удаа хуралдаж байна. Дэлхийн 48 орны 1000 гаруй төлөөлөгч түүнд оролцож байна. Оросын сонгодог утга зохиол энэрэл, оюуны үлгэр жишээ хэвээр байна. Эдүгээ сонгодог утга зохиол  эх нутагтаа болон бусад оронд сонирхол татсаар байна. Хилийн чанадад оросын ном зохиолоос ямар ном уншсан бэ гэсэн асуултад Достоевский, Толстой, Чехов, Пушкин нарынх зохиол уншсан гэдэг. Харин оросын орчин цагийн зохиолчдын бүтээлийг гадаадад сонгодог зохиолоос бага уншиж байна. Ямар учраас гэвэл Оросын орчин цагийн зохиолчдын уран чадварт хэргийн учир оршихгүй байна. Буурьтай ном зохиолыг сонирхох явдал ердөө буурсан нь гол шалтгаан хэмээн Шанхайн гадаад хэлний их сургуулийн профессор хятадын орос ном зохиолын нэрд гарсан орчуулагч  Жэн Тиу үзэж байна. Энэ нь залуучуудын орчинд гоц мэдрэгдэж байна гэж Жэн Тиу хэлээд «Оросын нэлээд олон ном зохиолыг манайд орчуулдаг. Гэвч Хятадад оросын орчин цагийн зохиолчдыг андахгүй байхад тодорхой цаг хугацаа шаардагдана. Өнөө үе уран зохиол, яруу найргийн цаг үе бишээ. Буурьтай ном зохиолыг сонирхох явдал ерөнхийдөө буурч байна» гэв. Уншигч олон зугаацуулах ном зохиолыг сонирхох хандлага Энэтхэгт ч мэдрэгдэж байна гэж Шанхайн уулзалтад Гувахати их сургуулийн орос хэлний багш нарыг төлөөлж буй профессор Кандарпа Дас дээрх яриаг дэмжин тэмдэглэв. Үүний хамт манай оронд оросын утга зохиол урьдын адил өндөр нэр хүндтэй хэвээр байна гэж энэтхэгийн профессор онцлов. Толстой, Достоевский нарын бүтээлийг бүр 1880 онд бенгал хэлээр орчуулсан билээ. Урду,хинди, бенгал хэлээр орчуулсан ном зохиол олноор хэвлэгдэн гарсан ХХ зууны эхээр  оросын бусад сонгодог зохиолчдын уран бүтээлтэй танилцав. Хожим энэтхэгийн уншигч олон оросын социлист реализмын төлөөлөгч Горький, Шолохов, Островский нарын  уран бүтээлтэй танилцсан. Сүүлийн жилүүдэд шинэ шинэ «шүтээн» бий болсон гэж Кандарпа Дас хэлээд «Эдүгээ энэтхэгийн хэвлэлийн газруудаас эрхлэн оросын ном зохиолыг олон  хэлээр хэвлэн гаргаж байна. Оюутнууд Чехов, Достоевский нар болон утга зохиол судлаач Бахтины  уран бүтээл болон  Оросын формализмыг судлаж байна. Оросын орчин цагийн зохиолчдоос Довлатов, Татьяна Толстая нарын ном зохиолыг орчуулан нийтлэж байна» гэв. Оросын утга зохиол Өрнөд Европын орнуудад ч хэвлэгдэн гарч байна. Тухайлбал сүүлийн хоёр жилд Францад орчин цагийн зохиолчдын 50 орчим орчуулга гарчээ. Гэвч цөөн ширхгээр хэвлэгдэн гарч байна гэж Провансын их сургуулийн орос хэл зохиолын танхимын эрхлэгч Марк Ванштейн  тодруулан хэлээд «Пелевин,Сорокин,Харитонов,Татьяна Толстая нарын бүтээлүүд дэлхийд байр сууриа олохыг оролдсон хүнийг дүрслэн харуулснаараа сонирхолтой байна. Харамсалтай  нь эдгээр ном зохиолыг орос хэлний багш,судлаачдаас өөр цөөхөн хүн мэднэ» гэв.Шанхайд болж байгаа орос хэл зохиолын багш нарын их хурал дээр хэлсэн үгнуудээс харахад  оролцогчид нь оросын орчин цагийн зохиолчдын уран бутээлийг гадаадын уншигчдад сонгодог зохиолын нэгэн адил сонирхуулах, танилцуулах зорилгоор хүчин чармайлтаа дайчлан ажиллана.