Сибирийн ойн түймэр  нэг хоногийн дотор гуравны нэгээр өсчээ. Баасан гаригийн өглөө 30 гаруй түймрийн голомт бүртгэгдсэн байна. Гэхдээ томоохон ойн түймэр үгүй гэж ОХУ-ын  Сибирийн бүсийн  хэвлэл мэдээллийн албанаас мэдээлжээ. Байгалийн түймрийн гол шалтгаан нь хүний буруутай  ажиллагаанаас шалтгаалан гардаг байна.  Гал түймэртэй холбогдолтой  захиргааны хариуцлага хүлээлгэх 50 гаруй протокол гарчээ.