Пакистаны Армийн Ерөнхий штабын дарга Халид Шамимын 5-р сарын 22-27- ны өдрүүдэд АНУ-д хийх гэж байсан айлчлалаа цуцалжээ. Тэрээр энэ тухайгаа өөрийн ижил албан тушаалтан  америкийн адмирал Майкл Малленд мэдэгджээ. Пакистаны цэргийн эх сурвалжийн мэдээлж буйгаар айлчлал нь “Аль-Каидагийн” удирдагчийг хороосны дараа  АНУ, Пакистан хоорондын маргаан хурцадсанаас болжээ. Үүний өмнө мэдээлж байснаар Пакистаны нутаг дэвсгэр дээр америкийн тусгай албаныхан Усама бен Ладеныг устгах ажиллагааг Исламабадад урьдчилан мэдэгдэлгүй явуулсан  юм.