Алма-Атад 5-р сарын 13-14 өдрүүдэд болох ШХАБ-ын гишүүн орнуудын ГХЯ- ны сайд нарын  хуралдаан дээр шинээр гишүүн элсүүлэх журмыг боловсруулан баримт бичгүүдийг бэлтгэх аж. Тэд тус байгууллагад элсэх боломжтой нэр дэвшигчдийг хэлэлцэх юм-гэж Орос улсын ГХЯ -ны төлөөлөгч Александр Лукин РИА Новости агентлагт мэдээлжээ. ШХАБ-ын гишүүн орнуудын ГХЯ-ны тэргүүн нар 6-р сарын 15-нд Астанад болох тус байгууллагын 10 жилийн ойд зориулсан  дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэх асуудлуудыг бэлтгэх юм. ШХАБ-ын шинэ гишүүнээр Энэтхэг, Пакистан орох магадлал өндөр байна. Тус байгууллагын гишүүнээр Орос, Хятад, Кыргызстан, Тажикистан, Узбекистан улс ордог юм.