Лхагва гаригт Ливийн улсын телевизээр  5-р сар гарснаас хойш анх удаагаа Муаммар Каддафийн дүрс бичлэгийг гаргав. Албан ёсны мэдээнээс үзвэл  тэрхүү бичлэгт гарсан ливийн овгуудын удирдагчдын уулзалт нь мөн өдөр Триполийн зочид буудлуудын нэгэнд болж өнгөрчээ. Эдгээр дүрс нь 4-р сарын 30 наас 5-р сарын 1-ний шөнө  Триполийг бөмбөгдөхөд  Каддафи хороогдсон гэж барууны хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдийн ид шуугиан дэгдээж байх үед гарч иржээ. Тэр үед ливийн удирдагчийн хүү, гурван ач нь  амь үрэгдсэн юм.Каддафийн үхлийн тухай хувилбар нь хөндлөнгөөс батлагдаагүй юм. Бөсбөгдөлтийн үеэр тэр байшинд байсан , хүүгээ оршуулах ажилд тэр гарч ирээгүй, үнсэндээ тэр зүгээр л “алга болсон байхгүй юу даа”. Үүнтэй холбогдуулан Их Британий  “Скай ньюс” телевизийн суваг тэр бичлэгийн жинхэн эсэхэд шууд эргэлзээтэй байна гэж үзсэн. Тэгэхээр энэ нь булхайтай байжээ, тэд  үүнийг архивын материалаар бэлтгэжээ.Тэр тусмаа НАТО-гийн сүүлийн хүчнүүд нь Трипольд эрчимтэй цохилт өгч байсныг хэлэх юун.  Ингэхдээ агаарын хүчнүүд тусгай бөмбөг хэрэглэж байсан нь нэгэнт тодорхой болсон, гэтэл тэрний дараа амьд гарна гэж үгүй ажээ. Энэхүү бичлэг нь жинхэн үү, аль эсвэл хуурамч уу гэдгийг хэлхэд хэцүү юм гэж “Оросын дуу хоолойд” алс-дорнодын мэргэжилтэн, шинжээч Сергей Демиденко ярьлаа. «Саяхан л европынхан Каддафи нь хороогдсон, тэр мөнх бусыг үзсэн гэж мэдэгдэцгээж байсан.Тэгвэл тэдний цэргийн ажиллагааны эхний  үе шат дууссан байжээ. Өчигдөр босогчид Мисуратыг эзэлсэн гэж мэдээ гарсан. Чухамдаа энэ явдалд тус бичлэгийг ашигласан юм биш үү.  Ливийн мөргөлдөөний тухай  зөвхөн барууныхан мэдэгдэл  хийдэг нь  уламжлал болжээ. Тэд  Каддафи зугтсан, алагдсан , дараагийн өдөр нь нөгөөдөх нь гэгээн дүрээрээ хар хувцастай, нарнаас хамгаалсан нүдний шилтэй камерын өмнө гарч ирдэг. Одоо ч гэсэн тэр. Ливид цэргийн ажиллагааны хажуугаар мэдээллийн дайн болж байна. Каддафи нь улс төрийн ямар нэгэн алхамуудыг авч байх шиг байна. Эвслийн хүчнийхэн өөрийн зүгээс өртэй үлдэхгүй нь мэдээж, тэд түүнийг амьгүйгээр төдийгүй улс төргүй болгохоо тооцоолсон байгаа» гэж Сергей Демиденко хэллээ.Ливийн хувилбарт итгэх юм бол, Жамахирийн удирдагчид үнэнч тангаргаа  өгөхийн тулд овогуудын удирдагчид  зориудаар  уулзалтанд иржээ.   Тэгээд улсын телевизийн сувгаар гарсан тэрхүү дүрс бичлэг нь Барууны улс төрчид болон Арабын Зүүн орнуудад зориудаар  ливийн овогууд /тэд нийтдээ  150 гаруй / Каддафиас уравсан гэдэг тэр мэдэгдэлд няцаалт өгөх зорилготой гарчээ. Лхагва гаригт оросын шинжээчдийн “Оросын дуу хоолой”  араб хэлний нэвтрүүлэгтээ ливийн удирдагч Каддафи нь ямарч атугай амьд сэрүүн байгаа гэдэг таамгийг дэвшүүлж байсан юм.  Магадгүй  тэр шөнө тэрээр шархадсан ч байж магадгүй юм. Харин олон нийтийн өмнө аюулгүй байдлын үүднээс гарч ирсэн ч байж болох юм.