Орос, Пакистан  улсууд нь терроризмын эсрэг зогсон, хамтын хүчин чармайлтаа зохицуулах ёстой гэж Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев Пакистаны ерөнхийлөгч Асиф Али Зардаритай Кремльд хийсэн хэлэлцээрийн үеээр мэдэгдэв. “Орос-Пакистаны харилцаа  тогтвортой хөгжиж байгаа төдийгүй  бизнес, бүс нутгийн хүрээний болон олон нийтийн бүтцэд харилцан сонирхолтой  байгаа” гэж  Дмитрий Медведев цохон тэмдэглэв. Түүний ярьснаар “манай  хоёр орон ижил аюул заналтай тулгарч буй олон улсын терроризмын эсрэг бид хамтран тэмцэнэ” гэв.