Олон улсын валютын сан /ОУВС/ хөрөнгийн зах зээлийг чөлөөтэй болгох бодлогод  суурилсан зарчмуудаасаа аажмаар ангижирч байна. Хөрөнгө санхүүгийн чөлөөтэй хөдөлгөөн болон энэ салбарын хангалттай бус зохицуулалт нь харамсалтай үр дагаварт хүргэж болохыг саяхны санхүүгийн хямрал нэгэнт харуулсан билээ. Чөлөөт зах зээлүүд нь тогтвортой байдал,  улс орны санхүү-эдийн засгийн байдлын урьдчилсан дүр зургийг  хангаж чадахгуй гэдгийг шинэ эдийн засгийн бодит байдал яахын аргагүй нэгийг мэдрүүлж байна.Барууны хэвлэлүүдэд энэхүү  эрс өөрчлөлт гарсан нь Доминик Стросс-Каны тэргүүлсэн шинэ ОУВС төрсний гэрч гэж  бичиж байна. Бүр  1997 онд тус сан нь улс орнуудын зах зээлийн  хөрөнгийг   чөлөөлөх гэж нилээд хүчин чармайлт гаргасан аж. Барууны нөлөө бүхий хэдэн орнуудын сангийн яамд эдгээр үйл ажиллагааг шууд дэмжсэн юм.  Гэтэл түүний дараа Зүүн-Өмнөд  Азид хямрал гарсан.   Хөгжиж буй орнууд руу хөрөнгө шилжүүлэн тэдний эдийн засгийг хэт санхүүжүүлснээс урьд үзэгдээгүй их үр ашиг олсон боловч, донор орнууд өөрсдийн эдийн засгийг сулруулахад хүрсэн юм.  Дэлхийн санхүүгийн  шинэ хямрал 2008 онд АНУ-аас эхтэй нь  чухамдаа зах зээлийн ардчилал нь их хямралын шалтгаан боллоо гэдгийг тод томруун  харуулсан юм. Чухамдаа энэхүү суурин дээр бий болсон үл хөдлөх хөөс гэх санхүү-зээлийн хяналтгүй  бодлого нь АНУ-ын төдийгүй бусад орнуудын  эдийн засгийн тулгамдсан асуудал болсон юм. Эзэн нь илүү их ашиг хонжоо харсан тэр л газар руу мөнгө  нь урсдаг. Одоо яг ийм  бүс нутгаар дахин Зүүн-Өмнөд Ази болоод байна. Тийш хөрөнгө мөнгө мэдэгдэхүйц их эрчтэйгээр урсаж байна. Харин Европ, Америк  зогсонги байдалд байна. Энэ нь Европын Холбооны орнуудын сангийн сайд нар Төв банкны эзэдийг үүнд оролцон, зохицуулах үйл ажиллагааг нэмэгдүүлэхийг шаардаж буй. Ингэхдээ цэвэр чөлөөт үзэл бодолтой байсан ч тэр.  Харин одоо зарим нэг барууны жижигхэн  улсуудын туршлага үүнийг ил тодоор харуулж байна.Хямралтай үр ашигтай тэмцэхэд ердөө л санхүүгийн хөрөнгийн хяналтыг нэвтрүүлэх шаардлагатай.  ОУВС-ийн сүүлийн хуралдаан дээр энэхүү шинэ шийдвэр ерөнхийдөө батлагдсан байна. Улсын зохицуулалт бол хамгийн зөв зүйл гэж эдийн засгийн дээд сургуулийн шинжээч Павел Кудюкин үзэж байна.  «Эдийн засгийн түүх нь янз бүрийн үе шаттай л даа. Энд чөлөөт эдийн засаг ч гэж байна, улсын зохицуулалтыг чангатгасан үе ч гэж бий.  Улсын зохицуулалтөл муу, сайн  зүйл гэж огт байхгүй. Энэ нь тодорхой харилцаагаар тогтоогддог. Чөлөөт болон улсын зохицуулалттай үеийн тодорхой хэлбэлзэх үе ч байдаг юм.  Сүүлийн хямрал нь өнгөрсөн зууны 70-аад оны шинэ-чөлөөт хөрөнгийн зах зээлийн тэрхүү зураасны хаалтын эхлэл бөгөөд шинэ улсын зохицуулалттай арга барилын  эрэл байсан юм. Энэ зам нь нилээд хэцүү, уламжлалт  арга барил энд тэр бүр сайн ажилладаггүй» гэж Павел Кудюкин хэллээ. Эдийн засгийн ухааны өмнө чөлөөт зах зээл болон хяналтын хооронд шинэ тэнцлийн онол гэдэг юмыг төрүүлэх зорилт урган гарч байгаа нь лавтай юм. Харин үүнийг дэлхийн түвшинд хийхэд нилээд хүндрэл гарах нь ойлгомжтой. Үүнийг аль  нэгэн орны эдийн засаг дээр загвар болгон хэрэгжүүлбэл илүү сайн байсан юм. Олон улсын санхүүгийн зохицуулалтын   болон улс орнуудын дунд санхүүгийн хүрээнд луйврын ажиллагаа явуулахад татвар ноогдуулах тухай санал нь улам бүр дэлгэрч байна. Ямар ч гэсэн энэхүү асуудал нь дэлхийн санхүүгийн хүрээлэнгүүдийн хэлэлцэх  чухал асуудлуудын нэг хэвээр байсаар байна. Ихэхэн  шинжээчид ОУВС нь бусад чухал салбаруудын үйл ажиллагаааг өөрчилж чадна гэж үзэж байна. Тухайлбал, тусалж байгаа орнуудынхаа бодит эдийн засгийн хөгжлийг дэмжиж, улс орнуудын нийгмийн зардлыг нь ачаа тээр гэж үзэхгүйгээр, ирээдүйн хөрөнгө оруулалт гэх жишээтэй. Магадгүй ийм маягаар байнга тогтвортой бус нийгмийн тэгш бусыг даван дийлэх ч юм билүү. ОУВС-ийн төлөөлөгчид энэ байгууллагын хаврын чуулганы үеэр  нийтийн өмнө   дэлхийн  ажилгүйдлийн тулгамдсан асуудал  болон нийгмийн шудрага ёс нь дэлхийн улс төрийн төвд байх ёстой гэж мэдэгдсэн юм.