Арктик урьд хожим үзэгдээгүйгээр  дулаарч байна. Эндхийн мөс санаснаас илүү хурдан хайлж байна. Энэ нь Гадаад далайн усны түвшинг дээшлүүлэх хор уршигтай. 2100 он гэхэд тэнгис далайн усны түвшин бүтэн хагас метрээр нэмэгдэнэ. Арлын улсууд болон Хятад, Вьетнам, Бангладеш болон бусад олон орны  гол мөрний адгийн  шигүү хүн амтай бүс нутаг хүнд байдалд орж мэднэ. Түүнээс гадна өргөн уужим тариалангийн талбай усанд авахуулна. Арктикийн мониторингийн ажлын хэсгийн олон улсын шинжээчдийн  илтгэлд энэ тухай өгүүлжээ. Баримт бичгийг 5-р сарын 12-нд Гренландид болох Арктикийн зөвлөлийн хуралдаанаар авч  хэлэлцэнэ. Орос, АНУ, Канад, Дани, Исланди, Норвеги, Финланди, Швед улсууд мөн зөвлөлийн гишүүн юм. ХХ, ХХ1 зууны заагт Арктикийн  томоохон аралд 50 тэрбум тонн мөс хайлж байсан бол 2004-2008 онд 200 тэрбум тоннд хүрчээ. Ийм хэмжээний ус нэг тэрбум гаруй оршин суугчийн хэрэгцээг бүрэн хангана. Дулаарал  мөнх цэвдэгт нутгийн байдалд их нөлөөлсөн гэж оросын экологч Алексей Кокоркин үзэж байна. Зун хайлах газрын хөрсний давхрагын гүн Скандинави төдийгүй оросын хойд бүс нутаг, Аляскад нэмэгдэв. Орост мөнх цэвдгийн хязгаар 80, канадын Квебекэд бүр 130 км-ээр хойшоо болжээ. Тундрын экологийн систем их өөрчлөгдсэн учир цаа бугын гол тэжээл болох ховд зарим  хэсэгт ургахгүй байна гэж Алексей Кокорин хэлээд «Таймырт цаа буга  түүх  чиг замыг өөрчилж байна. Урьд ямагт бэлчиж байсан тундрын нэг хэсгээр буга явж чадахгүй байна. Малыг шинэ нөхцөлд дасгахгүй бол сөнөж мэднэ. Эргийн зурвасыг бэхжүүлэх хэрэгтэй. Тосгон суурин буюу дэд бүтцийн барилга байгууламжууд байрлсан мөнх цэвдгийг шинжлэн судлах хэрэгтэй» гэв. Цаг уурын  өөрчлөлт ба бохирдол Арктикийн экологид аюул учруулсныг илтгэлийн зохиогчид тэмдэглэжээ. 2007 онд зохиосон таамагнал хойд нутагт явагдах үйл явцын хурдыг доогуур  үзсэн гэж шинжээчид үзэж байна. Сүүлийн зургаан жил цаг уурын байдлыг ажиглаж ирсэн түүхэнд Арктикийн хувьд хамгийн дулаан үе болсон. Дэлхийн бусад нутгийг бодоход Арктикад жилийн дундаж температур  хоёр дахин  илүү түргэн нэмэгджээ. Тундрын мөс хайлвал мөнх цэвдэг дэх их хэмжээний метан хий агаарт нэвтрэнэ. Метан нүүрс хүчил төрөгчээс илүү их хэмжээний хүлэмжийн хийг үүсгэнэ. Бүс нутгийн орнууд илтгэлийн таамагналыг үндэслэн шуурхай ажиглах системийг байгуулвал зохино гэж Кокорин үзэж байна. Тэрээр хэлэхдээ «Аюултай үзэгдлийг урьдчилан мэдээлэх болон онц байдалд ажиллах систем шаардагдаж байна. Урьдчилан мэдээлэх системийн радар жишээ нь хүчтэй далайн салхи, аадар бороо, цас их орох зэрэг үзэгдлийг таамаглах боломж олгож байна» гэв. Арктик жилээс жилд илүү их сонирхолыг татаж байна. Дэлхийн олж илрүүлээгүй нефть хийн нөөцийн бараг дөрөвний нэгэн нь энд оршдог. Дэлхийн тэргүүлэх компаниуд  эдгээр их хэмжээний нөөц баялгийг эзэмшихэд найдвар тавьж байна. Royal Dutch Shell Pic ,ConocoPhillips ,Exxon, Norway’s Statiol зэрэг нэр хүндтэй компани  Арктикийн эх газрын усан дорхи үргэлжлэлийг хамтран эзэмших асуудлаар Оростой хэлэлцээ хийж байна. Арктикад хэрэгжуулэх томоохон бүх төсөл экологийн магдлан шинжилгээг заавал давах ёстой. Тэгсэн цагт бүс нутгийн бүх улс орны хамтрасан хүчин чармайлтын ачаар  Арктикийн экологийн эмзэг системийг  хэвээр хадгалж болно.