Литва улсын прокурорын газар хуучин ЗХУ-ын ерөнхийлөгч асан  Михаил Горбачёваас  мэдүүлэг авахад туслахыг Орос улсаас хүсчээ. Литвагийн прокурорын газар “1991 оны 1-р сарын 13-ны хэргийн гэрчийн хувьд  мэдүүлэг авахаар” шийджээ.  Энэ өдөр зөвлөлтийн дайчид Вильнюссын телевизийн төвийг эзэлсэн юм. Телевизийн төвийг эзлэх үед 14 хүн амь үрэгдэж, 700 гаруй хүн шархадсан байна. Одоо 1-р сарын 13-нд  Литва улсад эрх чөлөө хамгаалагчдын өдөр болгон тэмдэглэдэг. Литва улс нь Орос улсаас дээрх арга хэмжээний улмаас нас барсан хүмүүсийн нөхөн олговорыг авахаар тооцоолжээ. Литвагийн эрх баригчид нь нөхөн олговорыг тодорхой тоогоор хэлэхгүй байгаа бөгөөд нөхөн олговор нь хэдэн хүнийг хамарч байгаа тухай ч   тодорхой бус байнас гэж РБК мэдээлжээ.