«Олимпстрой» улсын корпораци Сочид олимпийн бүх барилга байгууламж барихдаа даган мөрдөх экологийн стандартыг боловсруулав. 2011 оны 6-р сарын нэгэнд хүчин төгөлдөр болох экологийн дүрэм оросын норматив-эрх зүйн баазад олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсэн экологийн хэм хэмжээ үгүй учраас үндэсний дүрэм болох байх. Байгалийн шаардлагад зохицон аж төрөх хүсэл эрмэлзэл Европ болон Хойд Америкийн дийлэнх олонхи оршин суугчдын хувьд  дүрэм журам болсон. Экологийн шаардлагад нийцэх орон сууц  экологийн талаар цэвэр хүнсний бүтээгдэхүүн, хиймэл бус жинхэнэ түүхий эдээр хийсэн хувцас хунар  аж амьдралын хэм хэмжээ болжээ. Барилгын цэвэр материал хэрэглэж төдийгүй эрчим хүч хэмнэх үр ашигтай багаажаар барилга байшинг тоноглох тухай өгүүлж байна. Сочид Олимпийн наадам  болохтой холбогдон экологийн талаар цэвэр бүтээгдэхүүн  нэг ёсны моод болсон гэж «Олимпстрой» улсын корпорацийн экологийн газрын захирал Глеб Ватлецов хэлээд «Орос улс «Сочи-2014» мэдүүлгийн номын дагуу олимпийн барилга байгууламж барихдаа экологийн стандартыг нэвтрүүлэх үүрэг авсан. Улсын корпораци ус эрчим хүч хэмнэх, орон нутгийн барилгын материалыг хэрэглэх, уран барилга-зураг төслийн оновчтой шийдвэр гаргах шалгуурыг батлав. Эдгээр шалгуур олон улсын стандартад нийцэж байна. «Олимпстрой» корпораци наадмын барилга байгууламж барих олимпийн стандартыг тодорхойлсон. Эдгээр стандарт үндэснийх болох байх. Орос улс нэгэнт «ногоон зах зээлийг» хөгжүүлэхийг эрмэлзэж байгаа бол өөрийн стандартыг боловсруулах ёстой. Тэгэхгүй бол барилга байшин экологийн хэм хэмжээнд нийцэж байгааг өөр улсад арга буюу батлуулна. Улсын корпораци болон байгалийн яам олон улсын хяналтыг давж олимпийн барилга байгууламж барихдаа даган мөрдөх стандартыг боловсруулсан. Энэ нь үндэсний ирээдүйн шалгуурыг дэлхийн экологийн нийгэмлэгээс аяндаа хүлээн зөвшөөрнө гэсэн үг» гэв. Олимпийн хороо олимпийн барилга байгууламж барих үед  экологийн технологийг хэрэглэхийг шаардаагүй  гэж Глеб Ватлецов нэмж хэллээ. Гэвч «Олимпстрой» корпораци «ногоон» Олимпиадыг зохион явуулахын тулд экологийн өндөр үүрэг бүр эхнээсээ авсан юм. Эдүгээ Сочид цэнгэлдэх хүрээлэн, ажлын байр, зочид буудал гээд олимпийн анхны 10 барилга байгууламжийг экологийн талаар хянан шалгаж байна.