0Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев  Пакистаны ерөнхийлөгч  Асир Али Зардаритай  өнөөдөр уулзалт хийнэ. Пакистаны удирдагч Орос улсын ерөнхийлөгчийн урилгаар  5-р сарын 11-14 өдрүүдэд Орос улсад албан ёсны айлчлал хийж байна. Уулзалтын үеэр  орос-пакистаны харилцааг хөгжүүлэх болон олон улсын нилээд тулгамдсан сэдвүүдийг хөндөн ярилцах аж. Бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг зохицуулах хүчин чармайлтыг дэмжихийн дотор терроризм, мансууруулах бодисны хууль бус наймаа, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэхэд  чухал анхаарлыг хандуулах нь зүйтэй ажээ. Хоёр орны удирдагчдын яриа, хэлэлцээний дүнд Орос улс, Пакинстаны ерөнхийлөгч нарын хамтарсан мэдэгдэл гарах аж. Түүнчлэн хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурах бөгөөд, үүнд хоёр улсын ЗГ хоорондын агаарын харилцааны тухай хэлэлцээр болон эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах санамж бичиг орж байна. Энэхүү уулзалт нь Дмитрий Медведев, Зардари нарын тав дахь удаагийн уулзалт юм.