Японы осол гарсан “Фукусима-1 АЦС-ын нэгдүгээр тогооны түлшний гол бүрэн усаар хучагдаагүйн улмаас хайлан урсажээ. Одоо энэхүү цул нь тогооны ёроолд, усанд хөрч байгаа шиг байна гэж пүрэв гаригт тус станцын оператор  ТЕРСО компаниас мэдэгдэв. “Фукусима-1” АЦС-ын гурван  тогооны нэг дээр болсон энэхүү цөмийн түлш хайлсан явдлыг тус компани  анх удаагаа хүлээн зөвшөөрөв.