Арктикийн зөвлөлийн дээд хэмжээний уулзалт дээр «Арктикийн мөс хайлах болсон учир шалтгаан, үр дагавар» сэдэвт илтгэлийг НҮБ- ын тусгай комисс тавихаар болжээ. Хуралдаан Гренландад 5-р  сарын 12-нд болох ажээ. Эрдэмтдийн үзэж буйгаар хойд өргөрөгүүдэд цаг уурт чухлаар нөлөөлөх  эрчимтэй өөрчлөлтүүд гардаг ажээ. Ингэхдээ бүр таамаглаж байдгаас илүү их хүчтэй гэнэ шүү. Шинж тэмдэг болон цаг уурын өөрчлөлтийн шалтгаануудаар нэгэн зэрэг найман хүчин зүйл үйлчилдэг тухай баримт бичигт өгүүлжээ. Жишээ нь,  дэлхийн цаг уурын  температур нэмэгдэх болсон нь хөлдсөн хүлэмжийн хийтэй  Арктикийн мөнх цэвдэгт хор хөнөөлтэй юм. Тэдгээр нь дэлхийн дулаарлыг өдөөж байгаа юм. Эрдэмтдийн хийсэн дүгнэлт  сэтгэл түгшээхийн зэрэгцээ ойрын 30-40 жилд Хойд мөсөн далай нь зуны цагт мөснөөсөө бүр мөсөг ангижирч, харин дэлхийн далай түвшин энэ зууны эцэст 1,5 метр шахам нэмэгдэнэ. Мөсөн хучилтын нимгэрэх нь усан онгоц явахад болон Арктикт үйлдвэрлэл явуулах боломж нээх ч гэлээ , бүс нутгийн байгалийн экосистем өөрчлөгдөнө. Байгалийн онгон төрхийг хадгалахын тулд 1996 онд Арктикийн Зөвлөл байгуулагдсан аж. Энэхүү зөвлөлийн хуралдаанаар  энэ пүрэв гаригт  эрдэмтэд судлагаагаа хэлэлцэнэ. Орос улс, АНУ, Канад, Дани, Исланд, Норвег, Швед зэрэг Зөвлөлийн гишүүн орнууд нь Арктикийг өнөөдөр байлдан дагуулах биш, харин хамгаалахыг уриалж байна. Гэхдээ чуулганы ажлыг илүү үр ашигтай болгохын тулд хууль зүйн үүднээс хариуцлага хүлээх шийдвэрүүдийг гаргаж эхлэх хэрэгтэй гэдэгт Дэлхийн онгон байгалийн сангийн  байгаль хамгаалах бодлогын асуудал эрхэлсэн захирал Евгений Шварц итгэлтэй байна. «Энэ бүгдийг дахин, дахин тунгаан үзэж, жинхэнэ төгс шийдвэр  гаргах байх гэж найдаж байна. Жишээ нь жилийн өмнө Оросын ерөнхийлөгч  Дмитрий Медведев “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтан дээр  бүс нутгийн нефтийн болон байгалийн хийн олборлолтыг үндсэн бүс нутгуудад зохицуулах ажлыг ширүүсгэн олон улсын түвшинд - Мексикийн буланд, Арктик болон Зүүн-Өмнөд Азид явуулах тухай санаачлага гаргахад гайхацгааж байсан юм. Бид ийм санал санаачлагыг Арктикийн зөвлөлийн хуралдаан дээр  Орос улс гаргана гэдэгт найдаж байна» гэж Евгений Шварц хэллээ. Экологчдийн үзэж буйгаар Арктикийн нефтийн болон байгалийн хийн олборлолтын газруудад экологийн хамгалалтын тухай олон улсын хууль батлах нь чухал юм.  Евгений Шварцын тайлбарлаж  буйгаар энд гарсан ослын үр дагавар нь Мексикийн буланд гарсан сүйрлээс хавьгүй чухал юм шүү гэж байна. Нилээд эмзэг болох  - Карын  далай нь төрөл бүрийн ашигт  малтмал эрдэс баялагийн их нөөцтэй ажээ. Урьдчилсан тооцоогоор түүний оросын талын нөөц нь  10 их наяд кубметр байгалийн хийтэй аж. Орос улсын ерөнхий сайд Владимир Путин Оросын Арктикийн бүх үйлдвэрийн төслүүд нь экологийн нарийн шинжилгээ өгөх болно гэдгийг амласан. Одоогоор Москва нь Арктикийн бохидолтыг цэвэрлэхэд зориулсан хамтарсан төсөлд    10 сая евро гаргаад байна. Ойрын гурван жилд  “ерөнхий цэвэрлэгээ” оросын арктикийн бүс нутгуудаар тухайлбал, Тундр, Хойд мөсөн далайн  нутаг, арлуудаар хийхээр төлөвлөөд байгаа аж. Үүнтэй зэрэгцэн үндэсний парк, дархан цаазат газруудын тоо өссөөр байна. Тэдгээрийн нэг нь   шинэ газар цуваа арлын   “Русская Арктика”  ажлаа эхлээд байна. Өөр нэг нь АНУ тай хамтран байгуулагдаад байна. Энэ бол “Берингийн”  парк,  Чукотка, Берингийн хоолойгоор Аляска руу гардаг  “ хамтарсан районы өв “ юм. Энэ бол цорын ганц төсөл биш юм. Цаашид – Аляска, Чукоткийн  иргэдийн  бие биедээ визгүй зорчих зөвшөөрөл. Дашрамд хэлэхэд, АНУ, Орос улсын хооронд визгүй зорчих асуудлын  нэг алхам. Москва, Вашингтон хоёр нь Арктикийн Зөвлөлийн мэргэжил нэгт нөхөддөө Арктикт хамтарсан судалгаа-шинжилгээ хийхийг санал болгох гэж байна.