АНУ-д Миссисипи мөрөн үерлэв. Энэ нь сүүлийн 80 жилд тус улсад болсон  хамгийн том үер юм. Энэ өдрүүдэд Орос өөр гамшигт нэрвэгдэв. Сибирь, Алс Дорнодод гал түймэр дүрэлзэж эхэллээ. Гэвч цаг уур судлаачдын таамгласнаар бол энэ зун урьдынхтай адил гандуу халуун болохгүй.  Энэ онд  Орос болон дэлхийд хавар оройтов.Москвад дөнгөж 5-р сарын эхээр дулаарав. Мөн үед Хар тэнгисийн эрэг хавьд бороо орж, хойд бүс нутгаас илүү хүйтэн байлаа. Польш, Румын, Серб улсуудад цас оров. Азаар 5-р сарын байгалийн гамшиг  ноцтой хохирол учруулсангүй. Харин 3-р сард газар хөдлөлт, цунамид нэрвэгдсэн Япон улс эд материаллаг хохирол болон алдсан хүмүүсийнхээ тоо хэмжээг бүрэн тооцон тогтоож амжаагүй байна. АНУ ч гай гамшигт  нэрвэгдэв. Нэг хоногийн дотор америкийн муж улсууд 312 удаа торнадо салхинд нэрвэгджээ. Сүүлийн жилд гариг дэлхийд учирсан гай гамшиг  зүй ёсоор үүссэн үйл явц юм уу эсвэл эрс хувирал санамсаргүй давхцсан тохиолдол юм уу? Тэгвэл байдлыг « дэлхийн агаарын дулаарал», «цаг уурын тэнцвэр алдагдсан хэрэг», гариг дэлхий сөнөхөд  ойртсоныг мэдүүлсэн дохио хэмээн тайлбарлах уу? Энэ он ямар болохыг таамглахад өнгөрсөн онд юу болсныг бүрэн ойлгох нь зайлшгүй чухал. Янз бүрийн тив, бүс нутагт болсон байгалийн эрс хувирал харилцан холбоотой гэж Москвагийн эрчим хүчний дээд сургуулийн дэлхийн эрчим хүчний судлалын лабораторийн эрхлэгч Владимир Клименко хэлээд «Байгалийн олонхи үзэгдэл тэнцвэртэй байдаг. Ямар нэг том бүс  нутагт  даралт нэмэгдвэл нөгөө бүст унах ёстой. Юу гэвэл агаар мандлын масс бол  байнгын ухагдахуун мөн. Энэ агуулгаар өнгөрсөн онд Оросын төв бүс нутагт  урьд үзэгдээгүй халуун болгосон том сөрөг циклон  өөр бүст даралтыг багасгав. Пакистаны үер үүнтэй холбоотой байх» гэлээ. Ийм явдал олонтаа болдог. Гэвч халуун шалтгаан биш үр дагавар юм гэж экологич Алексей Яблоков үзэж байна. Шалтгаан нь олон улсад хамаатай. Газрын гүнд болж байгаа үйл явцад гойд анхаарал тавих хэрэгтэй гэж Алексей Яблоков хэлээд «Дэлхийн үйл явцын тухайд гэвэл галт уулын дэлбэрэлт идэвхжсэнийг сэтгэл түгшин ажиглаж байна. Сүүлийн үед Камчаткийн хойгийн  хэдэн галт уул үнс их өндөрт хаяж байна. Италид ч галт уулнууд идэвхжив. Бид газар хөдлөх таагүй үед шилжиж байна гэсэн газар хөдлөлтийг судлагчдын таамагнал бүтэж байна. Газар хөдлөлт газар дэлхийн амьдралтай холбоотой. Урьд газар хөдлөөгүй нутаг ч газар хөдлөлтөд нэрвэгдэж болзошгүй» гэв. Цаг уурын өөрчлөлтийн янз бүрийн хувилбар байгаа. Санамсаргүй давхцах хүчин зүйлийг ч мартаж болохгүй гэж эрдэмтэд үзэж байна. Орост  мөн хүчин зүйл зохих ззрэг гүйцэтгэв. Манай оронд маш халуун зун 35-38 жилд нэг удаа болдог. Сүүлчийн халуун зун 1972 онд болсон билээ. Өнгөрсөн онд бараг 40 жилд болдог  явдал зуны температур нэмэгдэх дэлхийн хандлагатай цаг хугацааны хувьд давхцлаа. Ойрын 30-35 жилд Орост цаг уурын байдал эрс өөрчлөгдөхгүй гэдэгт найдахаас өөр аргагүй.