Орос улсын батлан хамгаалахын зардал 2009 онд 38 орчим тэрбум доллар байжээ.  Ийм тоо баримтыг Дэлхийн  зэвсгийн худалдааны судалгааны    төвөөс гаргажээ.  Энэ нь дэлхийд долоо-рт байгаа гэсэн үзүүлэлт бөгөөд үүгээрээ  цэргийн байгуулалт нь илүү их анхаарал татаж байгааг нотлож буй, хэдхэн жилийн өмнө Орос улс 11-р байранд орж байжээ.Батлан хамгаалах зардалд үнэмлэхүй тэргүүлэгчээр АНУ байгаа бөгөөд, тус улс нь 574 тэрбумыг цэргийн зардалдаа зарцуулжээ. Хоёрдугаар байранд Хятад улс 70 тэрбум, түүний дараа Их Британи 59 тэрбумаар оржээ.  Өнөө үед Оросын цэргийн төсөв хэдэн жилийн өмнөхөөс хамаагүй их  болсон, түүнчлэн батлан хамгаалах-үйлдвэрийн цогцолбор нь илүү их хөрөнгө төсөвтэй болсон гэж “Независимая газета” сонины цэрэг,  улс-төрийн тоймч Владимир Мухин ярьж байна. «Орос улсад батлан хамгаалахын зардал нь  ойролцоогоор ДНБ -ний 3 орчим хувьтай тэнцдэг. Энэ жил төсвийн тухай хуулинд ДНБ-ний 3-аас илүү хувийг гэж заасан. Энэ мөнгө нь армийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд огт хүрэлцээгүй юм. Нэгдүгээр сараас цалин гурав дахин нэмэгдэх бөгөөд тэтгэвэр ч бас нэмэгдэнэ. Энэ бүгд нь цэргийн төсөвт суусан байгаа. Эдгээр зардлыг нэмсэн нь цэргийнхний нийгмийн асуудлыг бусад орнуудын нэгэн адил нэг жишигт хүргэхэд шаардлагатай юм. Ингэснээр Орос улсын батлан хамгаалахын зардал ДНБ-ний  4 хувьтай тэнцэнэ. Харьцуулан үзэхэд  Хятад улс батлан хамгаалахынхаа зардалд ДНБ-нийхээ 3,7 % ,америкчууд -3,5 % зарцуулдаг » гэж Владимир Мухин хэллээ. Оросын армийн техник хангамжийн байдлын хувьд гэвэл одоо орчин үеийн цэргийн шинэ зэвсгийн хангалт 15-20 хувьтай байна. Хэдэн жилийн дараа энэ нь 70 % хүртэл өсөх юм. Саяхан баталсан зэвсгийн урт хугацааны улсын хөтөлбөрөөр төсвөөс 20 их наяд рубль буюу 700 тэрбум долларыг арав орчим жилд гаргана. Энэ нь их үү, бага уу? гэдэг нь  харьцангүй ойлголт юм гэж Владимир Мухин ярьж байна. «Зэвсгийн үнэ ханш байнга өсч байна. Энэ нь бас асуудал болдог юм.  Хэрэв Орос улс нь ДХБ -д элсэн орох юм бол, машин угсралтын бүтээгдэхүүн, тухайлбал, тодорхой машины угсралт буюу , өөрөөр хэлбэл “батлан хамгаалахын” үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн нь бусад орнуудынхад  ойртож очно. Хуучин Зөвлөлтийн үед тэдний үнэ төдийлөн  их байгаагүй юм. Гэхдээ тэр үед  зах зээлийн эдийн засаг гэж байгаагүй юм.  Хэрвээ 20 их наяд дээр тогтож харах юм бол энэ нь сайн төлөвлөсөн тохиолдолд армийг   шинэчлэхэд  хүрэлцээтэй юм. Гэхдээ үүнийг шинжээчид илүү ч  байж болох  л байсан юм гэж үзэж байна» гэж Владимир Мухин тэмдэглэлээ. Орчин үеийн  зэвсгийг армид хурдан  хүргэхийн тулд Батлан хамгаалах яамны улсын захиалагыг суулгах зэрэг ажлын арга барилыг өөрчлөх шаардлагатай юм. Батлан хамгаалахын  үйлдвэрийн цогцолборыг хөгжүүлэх асуудлаар хийсэн хуралдаан дээр ерөнхийлөгч Дмитрий Медведев батлан хамгаалах-үйлдвэрүүдийн удирдлагуудыг   зэвсэгийн улсын хөтөлбөр болон батлан хамгаалахын захиалга суулгах төлөвлөгөөг тасалдуулсан явдалд хатуу шүүмжилсэн юм. Ерөнхийлөгчийн хэлснээр энэ чиглэлийн  ажил маш муу, удааширалтай явагдаж байна. Мөн түүнчлэн Медведев 2010 оны 12 -р сард нийлүүлэлтийн төлөвлөгөөг  баталсан байхад, энэ оны 3-р сард Батлан хамгаалах яамны коллегийн хурал дээр энэхүү  улсын хөтөлбөрийг нурсан тухай ярьсанд эгдүүцэж байв. Медведев мэдэгдэхдээ, шийдвэр гаргаад, мөнгө гаргаад байхад , бүтээгдэхүүнийг нийлүүлээгүй  байна. Ийм явдлыг хэрхэвч гаргаж   болохгүй. Түүнчлэн , арга хэмжээ авагдаж байгаа хирнээ, батлан хамгаалах үйлдвэрийн бүтээгдэхүүнийг сайн  гэж хэлж болохгүй  байна гэв. Байгууллагын үндсэн сангийн элэгдэл хорогдол нь 70 орчим хувьтай  байна.  Батлан хамгаалахын үйлдвэрийн цогцолборыг /БХҮЦ/ шинэтгэлд болон төсвийн гадуур хөрөнгөнд татан оруулах тийм механизмыг байгуулж хараахан амжаагүй байна. Энэ  хөтөлбөрийг санхүүжүүлэх явцад цэргийн эрэлт хэрэгцээ төдийгүй гадаад захиалга,  БХҮЦ-ын  цэргийн техник үйлдвэрлэх бодит бэлэн байдал тооцогдох юм гэж Төрийн тэргүүн онцлон тэмдэглэв.Энэхүү ажлын хүрээнд БХҮЦ-ын үндсэн секторуудыг шинэчлэхэд   пуужин үйлдвэрлэл, цэргийн онгоцны үйлдвэр, холбооны удирдлагын систем, тагнуул, зэвсэг, усан онгоц үйлдвэрлэл орж байна. Нийтдээ дэлхийн цэргийн зориулалттай зардал нь 2009 онд 1,34 их наяд доллар байсан бол, өнгөрсөн онд өчүүхэнээр багасчээ.  Үүнд бас ямар нэгэн хэмжээгээр дэлхийн санхүүгийн хямрал нөлөөлсөн аж. Гэхдээ эдийн засгаар тэргүүлэгч орнууд энэхүү хямралаас гарч амжаад байна. Улмаар шинжээчдийн үзэж буйгаар 21 зуунд бүс нутгуудад гарч байгаа мөргөлдөөн, байгалийн нөөцийн төлөө тэмцлийн хурцадмал байдал зэргээс  үзэхэд  цэргийн зардлаа  бууруулах орон үгүй л болов уу.