Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй хийх тэмцэлд хүчин чармайлтаа олон улсын хэмжээнд нэгтгэхийг Орос улс уриалж байна гэж мансууруулах бодисын эргэлтэд хяналт тавих Холбооны албаны тэргүүн Виктор Иванов Парист  мансууруулах бодистой тэмцэх «Их найман» улсын  тусгай газруудын удирдагчдын уулзалт дээр үг хэлэхдээ мэдэгдэв. Улс дамнасан мансууруулах бодисын тээвэрлэлтийг дээд хэмжээний уулзалтын хэлэлцэх гол сэдэв  гэж энэ онд «их наймыг» даргалж буй Франц улс мэдэгджээ. Латин Америкаас кокаин шургалан нэвтрүүлж байгаа  явдал Европыг түгшүүлэв. Орос улс уулзалтын сэдвийг өргөжүүлж афганистаны героины асуудлыг хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд оруулахыг санал болгов. «Зохион байгуулалттай мансууруулах бодисын гэмт хэрэг гаарч, террорыг үүсгэж, хэд хэдэн улсын тогтвортой байдалд занал хийлж  байгаа хийгээд мансууруулах бодис сая сая хүнийг хөнөөж байгааг бид нүдээрээ харж үзэж байгаа ч афганистаны героины асуудлыг одоо бараг тоохгүй өнгөрүүлж байна» гэж мансууруулах бодисын эргэлтэд хяналт тавих Холбооны албаны тэргүүн Виктор Иванов мэдэгдээд «Афганистанаас мансууруулах бодисыг бусад улсад шургалан нэвтрүүлэх явдал Орос улс төдийгүй ЕХ-г хамарч байна. 549 тонн хар тамхи жил бүр Орос улсад, 711 тонныг ЕХ-ны орнуудад оруулж байна. Энэ нь Орост оруулснаас 25 хувиар  их байна. Европын орнуудад хэрэглэж буй героины хэмжээ жилээс жилд нэмэгдэж байна» гэв. Афганистанд үйлдвэрлэдэг  мансууруулах бодистой хийж буй тэмцэл одоо  үр дүнд хүрэхгүй байгааг Виктор Иванов тэмдэглэв. Энэ нь тэмцэл салангад байгаатай холбоотой. Жишээ нь Орос улс НАТО эвсэлтэй хамтран ажиллах асуудлыг өнөө болтол зохицуулаагүй. 1998 болон 2009 онд бүх улс орон чухамхуу мансууруулах бодисын түүхий эд тариалах  тариалангийн талбайг устгах тухай НУБ-ын тогтоолыг дэмжсэн боловч Афганистан дахь Умард Атлантын эвслийн цэрэг  хар тамхины намуу цэцгийн талбайг устгахгүй байна гэж Виктор Иванов онцлоод «Бид хор холбогдолд биш харин учир шалтгаанд л хүчин чармайлтаа төвлөрүүлэх ёстой. Учир нь  мансууруулах бодисын хөдөлгөөн  өргөн хүрээтэй үйлдвэрлэлтэй шууд холбоотой. Мансууруулах бодисын түүхий эдийн ургамлыг их хэмжээгээр тариалж байна. Иймээс юуны түрүүнд үйлдвэрлэлийг устгах нь зайлшгүй чухал юм. Үйлдвэрлэхгүй л бол нэвтрүүлэхгүй тээвэрлэхгүй. Мансууруулах бодис  дэлхий даяар тархвал бид түүний хор уршигтай нь тэмцэхэд их хэмжээний хөрөнгө зарцуулж,учир шалтгаанд нь биш хор уршигт нь хүч чармайлтаа дайчладаг. Бидний санаачилга ийм л зорилттой.Санаачилга маань «Солонго-2» хэмээх афганистаны мансууруулах бодисын үйлдвэрлэлийг устгах оросын төлөвлөгөөнд тусгалаа олсон» гэв. Оросын төлөвлөгөө өнгөрсөн оны 12-р сард батласан ЕХ-ны санаачилгуудтай бүрэн нийцэж байна. Энэ баримт бичигт Афганистан дахь мансууруулах бодисын үйлдвэрлэлийг устгах ажиллагааг  эн түрүүнд тавьсан. Довилд «их наймын» дээд хэмжээний уулзалт дээр Афганистан дахь мансууруулах бодисыг устгах, мансууруулах бодисын эсрэг тэмцэх холбоог байгуулна гэж Виктор Иванов найдаж байна.