«Аль –Каида» террорын бүлэглэл арабын орнуудад хийж буй хувьсгалууд болон засгийн газрын эсрэг тэмцэл хөдөлгөөнд хамаатай гэсэн дүгнэлт лалын интернет сайтуудад мониторинг хийдэг америкийн SITE албанаас хийжээ. Хойд Африк, Ойрхи Дорнодын  хэрэг явдлууд Усама бен Ладены зарласан  жихадын үр дагавар гэж өгүүлсэн мэдээллийг замаас нь авсан гэж тус  албаныхан мэдэгджээ.  «Аль-Каида» арабын орнуудад хийж буй хувьсгалуудад хамаатай гэсэн мэдээлэл эргэлзээтэй гэж оросын шинжээчид үзэж байна. Мөн террорын байгууллага гол төлөв шашны хэт даврагч үзэлтнүүдээс бүрэлдсэн. Их Ойрхи Дорнод гэгчэд болж байгаа үйл явдлууд  шашны  зөрчил биш нийгэм улс төрийн  хямралтай холбоотой гэж улс төр судлаач Дмитрий Верхотуров «Оросын дуу хоолой» радиод мэдэгдээд  «Арабын  ертөнцийн үйл явдлуудыг анхааралтай ажигласан ч «Аль-Каида» хамаатайг нотлосон нэг ч баримтыг олсонгүй. Энэ байгууллага одоо бодит ямар ч ажиллагаа явуулж чадахгүй. Арабын хувьсгал гэгчийг «Аль-Каидад» тулгаж байна. Дээрх хуурамч мэдээллийг сайтар бодолгүй яаран зохиосон бололтой» гэв.  «Аль-Каида» Ойрхи, Дундад  Дорнодод иргэний дэглэмийг  түлхэн унагаж, «Лалын их халифатыг» үндэслэн байгуулах зорилгтойг үүний хамт шинжээчид дурдав. Энэ байгууллага АНУ-ын дэмжлэгээр 1988 онд бий болсон. Эхлээд тэр Афганистанд ЗХУ-ын хүчинтэй байлдан дайтав. «Аль-Каидаг» үндэслэн байгуулагчийн нэг Усама  бен Ладен  хожим террорын ажиллагаагаараа зард гарсан юм. Тус бүлэглэл зөвлөлтийн цэргийг Афганистанаас гаргаснаас хойш өрнөдийн ертөнц ба арабын орнууд дахь тэдгээрийн хамсаатнуудын эсрэг хүчээ дайчлав. «Аль-Каида» 2001 оны  9-р сарын 11-нд Нью-Йоркод  үйлдсэн террорын хариуцлагыг өөртөө ногдуулснаар зард гарсан юм. Сүүлийн үед «Аль-Каида» суларсан хэмээн улс төр судлаачид үзэж байна. Бүлэглэлийн толгойлогч Усама бен Ладеныг буудаж хөнөсөн гэж хэдэн өдрийн өмнө АНУ мэдэгдлээ. «Аль-Каида» үүнтэй холбогдуулан өөрийгөө арабын хувьсгал гэгчдэд хамруулж эхлэсэн бололтой. Бүлэглэл дэлхийд өөрийгее ахин  мэдрүүлэхээр шийдсэн гэж Стратегийн төлөвлөлтийн хүрээлэнгийн захирал улс төр судлаач Александр Гусев үзэж байна. Тэрээр хэлэхдээ «Усама бен Ладены устгасан байдлыг далимдуулан өөрийгөө мэдрүүлэхээр «Аль-Каида» ийм мэдэгдэл хийж байгаа байх. Олон улсын террорын энэ байгууллагын үүрэг, ач холбогдол буурч байна. «Аль-Каида» толгойлогчгүй болсон нөхцөлд үлдсэн удирдагчид нь өөрсдийгөө болон өөрийн ач холбогдлыг мэдрүүлэхийг оролдож байна» гэв. Арабын ертөнцийн төр засгийн халаа сэлгэлгээг эхлээд АНУ дэмжсэнийг шинжээчид тэмдэглэв. Одоо байдал хяналтаас гарсан үед америкийн засгийн газрын төлөөний SITE байгууллагаас «Аль-Каида» хамгийн муу муухайн буруутан гэсэн мэдээллийг нийтлэжээ. Бен Ладеныг буудан хөнөөсөн ажиллагааг олонтаа шүүмжлэх болсонд хэргийн учир оршино. Америкийн тал зүй ёсны арга хэмжээ авсанаа нотлохыг оролдож, «Аль-Каида», түүний толгойлогч дэлхий дахинд ямар аюул учруулсныг анхааруулж байна. Үүний хамт дэлхийн хамтын нийгэмлэгээс Ливид болж байгаа хэрэг явдлын шүүмжлэлийг  намжаах хэрэгтэй. Шинжээчдийн хэлснээр бол эдгээр  шалтгаанууд  мэдээллийн шинэ «бөмбөг» гэгч  нь хуурамч байна хэмээн үзэх үндэс болсон.