АНУ-ын Миссисипи голын ай сав сүүлийн хэдэн арван жил болоогүй үерт автагдаад байна. Үргэлжлэн орсон их бороо, уулаас буусан ус тус улсын 8 мужийг ийм байдалд хүргэжээ. Мягмар гаригт тус улсын томоохон эдийн засгийн төв болох Теннесси мужийн Мемфисд үерийн ус үерээс хамгаалсан даланг зад татжээ. Ном дор байршилтай байшингууд үерт бүрэн автагджээ. Зарим газар  усны түвшин нь 14 метрт хүрч байв.  Луизиана мужид 5 мянган хүн  орон гэрээ орхиж явах шаардлагатай болжээ. Цаг уурчдын үзэж буйгаар тус бүс нутагт сарын сүүл хүртэл хур бороо  үргэлжлэн  орох юм байна.