Олон улсын орос хэл, уран зохиолын багш нарын Холбооны XII их хурал өнөөдөр Шанхайд нээгдлээ. Их чуулганд дэлхийн 78 оны орос хэлний мэргэжилтэн, эрдэмтэд хуран цугларчээ.  Энэ арга хэмжээ нь 1967 онд байгуулагдсан тус байгууллагын  Ази тивд зохион байгуулж байгаа анхны их хурал юм.  Эрдэмтдийн анхаарлын төвд орос хэлийг гадаад хэлнийх нь хувьд хэрхэн зааж сургах болон  орос хэл, соёлыг дэлгэрүүлэх асуудлууд зүй ёсоор тавигдаж байна. Их чуулган 5-р сарын 14-нд ажлаа өндөрлөнө.