Сиднейн Дэлхийн сангийн шагналыг Wikileaks веб-хуудасны Жулиан Ассанж хүртлээ. Хүний эрхийг хамгаалах үйлсэд гаргасан “гарамгай эр зоригийг” нь үнэлж  Ассанжид Лондонд Алтан медаль ёслол төгөлдөр гардуулжээ. Бий болоод 14 жил болж буй энэхүү шагналыг Австралиас хилийн чандад дөрөвхөн  удаа л гардуулжээ. Үүний урьд шагналыг Нельсон Мандела, Далай Лам болон японы шинэ бүддист удирдагч Дайсаку Икэда нар хүртэж байжээ. Австралийн ЗГ-ыг АНУ-ын эрх баригчидтай хамтран ажиллан  Ассанжийг мөрдөж буйг Сиднейн Дэлхийн сан нь буруушаав.