Өмнөд солонгосын эрх баригчдын энэхүү мэдэгдэл нь тус улсад томоохонд тооцогддог “Нонхёп” банк руу хакерууд дайралт хийсэн хэрэгтэй холбогдолтойгоо Пхеньян хүлээхээс татгалзсаны дараа гарчээ. Өмнөд Солонгосын прокурорын газрын үзэж буйгаар хойд солонгосын тусгай цэргийн тагнуулын  хэсэг 4-р сарын сүүлээр Юга хөдөө аж ахуйн хоршооллын “Нонхёп” банкны компьютерын систем рүү нэвтрэн орсон ажээ. Энэхүү дайралтын дүнд банкны үндсэн файлууд устасан бөгөөд хэдэн арван мянган үйлчлүүлэгчид долоо хоногийн турш энэ банкны зээлийн картыг ашиглаж чадахгүйд хүрсэн байна.