Oрос улс Ливид явуулж байгаа олон улсын эвслийн цэргийн үйл ажиллагаа нь НҮБ-ын 3-р сард баталсан тогтоолын хүрээнээс хальж байна гэж үзэж байгаагаа мэдэгдэв. Энэ тухай НҮБ-ын  АЗ-ийн хуралдаан дээр Оросын байнгын төлөөлөгч Виталий Чуркин дахин мэдэгдэл хийлээ.Тэрээр уг тогтоол нь зөвхөн тус улсын ард иргэдийг Орос улс Ливид явуулж байгаа олон улсын эвслийн цэргийн үйл ажиллгаа нь НҮБ-ын 3-р сард баталсан тогтоолын хүрээнээс хальж байна гэж үзэж байгаагаа мэдэгдэв. Энэ тухай АЗ-ийн хуралдаан дээр Оросын байнгын төлөөлөгч Виталий Чуркин дахин мэдэгдэл хийлээ.Тэрээр уг тогтоол нь зөвхөн тус улсын ард иргэдийг хамгаалахын тулд засгийн газрын цэргүүдийн эсрэг хүч хэрэглэхийг зөвшөөрсөн баримт бичиг гэдгийг сануулав. Ингэхдээ үүнтэй зэрэгцэн энэ зорилгод ямар нэгэн холбогдолгүй асуудлуудыг шийдвэрлэх гэж оролдох ёсгүй юм гэж Чуркин цохон тэмдэглэв. Энхийн хүчнийхнийг зэвсэгт мөргөлдөөнд татан оролцуулахгүй, аль нэг талын байр суурийг эзлэхгүй байх ёстойг дахин тодорхойлох ёстой гэж Москва үзэж байна.