Ерөнхийлөгч Барак Обама аюулгүй байдлын асуудлаас болж Пакистанд хийх айлчлалаа болиулсан гэж АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхлэсэн туслах Том Донилон мэдэгдлээ.Албан ёсны айлчлалыг Исламабадаас  хэдхэн км зайтай оршдог Абботтабадад болсон хэрэг явдлаас болж болиулсан тухай Пакистаны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд  мэдээлжээ. Америкийн тусгайгийнхан 5-р сарын 2-нд тэнд «Аль-Каида» олон улсын террорын сүлжээний толгойлогч Усама бен Ладеныг буудан хөнөөжээ. Ийм ажиллагаа явуулахаа Исламабадад мэдээлээгүй явдал америкийн эсрэг үзэл, орон нутгийн сөрөг хүчний эсэргүүцлийг эрс гааруулав.АНУ-аас өшөө хонзон авна гэж Пакистан болон Дундад Дорнод, Персийн булангийн араб орнуудын лалын янз бүрийн бүлэглэл амлажээ. Пакистаны цэргийн командлалын байр суурь ч анхаарлыг татав. Улс орныхоо нутаг дэвсгэрт америкийн цэргийн албан хаагчид болон цэргийн барилга байгууламж, зэвсэг техникийг доод хэмжээнд хүргэж хорогдуулахаар шийдвэрлэсэн гэж армийн хэвлэлийн албанаас мэдээллээ. Исламбадаас албан ёсны зөвшөөрөл авалгүй АНУ-ын цэрэг Пакистаны нутаг дэвсгэрт  ахин цөмрөн орвол ийм ажиллагааг  хатуу няцааж зогсооно гэж Пакистаны хуурай замын цэргийн штабын дарга Ашфак Каяни анхааруулжээ. Тэр ч байтугай ийм ажиллагаа хоёр орны цэргийн хамтын ажиллагааны үндэсийг эргэн харах уршиг тариж мэднэ гэлээ. ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн дэд захирал Вячеслав Белокриницкий үүнтэй холбогдуулан «Оросын дуу хоолой» радиод мэдэгдэхдээ «Америкийн нисдэг тэрэгүүд цөмрөн орсонд Пакистан ихэд эгдүүцэн дүргүйцэж байна. Энэ нь басамжлан доромжилсон хэрэг хэмээн олон нийт  үзэж, улс орны нь тусгаар тогтнолыг зөрчсөнд  үйлдэлд урам  хугарсныг илэрхийлж байна. Энэ тохиолдол нийт олныг ичээв. Эрх баригчид байдлыг даамжруулахаас сэрэмжлэхийн тулд олон нийтийг  ямар нэг аргаар тайтгаруулахыг оролдож байна. Пакистаны цэргийн эрх баригчид улс орон нь маш таагүй байдалд орсоны  хариуд хоёр талын цэргийн хэлхээ холбоог зогсооно гэж сүрдүүлсэн» гэв. Гэвч Вашингтоноос Исламабадад хүчтэй шахалт үзүүлсээр байна. Тэд хэт даврагч үзэлтэй илүү үр дүнтэй тэмцэх шаардлагаар шахалтаа хязгаарлахгүй байна. АНУ-ын ерөнхийлөгч Си-би-эс телевизийн сувагт саяхан ярилцлага  өгөхдөө Пакистаны засгийн газарт хандан террорын сүлжээний толгойлогчийг чухам ямар систем дэмжиж байсныг илрүүлж, мөрдөн байцаахыг уриалав. Пакистаны тусгай албад  еерийг нь төөрөгдүүлсэнд Вашингтон зэвүүцэж байна. «Аль Каидагийн» толгойлогч Пакистанд бүр 6 жил яаж харагдалгүй  амьдрач байсныг  тэд өнөө болтол илрүүлээгүй юм. Вашингтон Исламабадын хоорондын харилцаа хүндрэсэн ч буурьтай өөрчлөгдөхгүй гэж Вячеслав Белокриницкий үзэж байна. Тэрээр хэлэхдээ «АНУ, Пакистан хоёр бие биеэ зэмлэсэн ч хэлхээ холбоо нь хэвийн хөгжих юм. Хоёр улс бие биедээ хэрэгтэй байна. Пакистанд АНУ-ын материаллаг дэмжлэг чухал. Исламабад  афганистаны асуудлыг шийдвэрлэх , тус улсад  хийж буй дайнд АНУ ялалт байгуулахад туслах холбоотны хувьд  Вашингтонд шаардлагатай байна» гэв. Одоогоор АНУ Пакистаныг цаашид цухалдуулахаас татагзахаар шийдвэрлэв.Энэ удаа тус улс Усама бен Ладеныг буудан хөнөөсөн үед гэрт нь байсан хүмүүстэй уулзах,Пакистанд хорионд байгаа бин Ладены гурван эхнэрийг мөрдөн байцаах, гэрээс нь пакистанчуудын авсан нэмэлт материалыг олгох хүсэлт тавьжээ. Одоохондо Исламабад америкийн хүсэлтийг биелүүлэхээс татгалзаагүй ч гэлээ нааштай хариу өгөөгүй байна.