ЕХ-ны Зөвлөл сирийн дэглэмийн эсрэг,  гэхдээ “оруулахгүй” нэрсийн жагсаалтанд одоогоор ерөнхийлөгч Башар Асадыг хараахан оруулалгүй хориг баталжээ. Зөвлөл нь Сирид зэвсэг нийлүүлэхийг хорих шийдвэр гаргасан байна. Энэхүү хориг нь дотоод хавчлагад ашиглаж болох бусад зүйлүүдийг хамрах юм. ЕХ нь сирийн 13 түшмэлд визийн хориг тавиад байна. Уг хоригт Сирид гарсан иргэний жагсаал цуглааныг хүчээр дарахад холбоотой  байсан хариуцлагатай хүмүүс оржээ. Тэдний ЕХ-ны нутаг дэсвгэр дээр байсан банкны дансыг хаажээ. “Интерфакс” агентлагийн мэдээлснээр ерөнхийлөгч Башар Асад нь “хар дансанд” үгүй ажээ. Сирийн эмх замбараагүй байдал нь 3-р  сараас эхэлсэн юм. Ард түмэн Башар Асадыг огцрохыг болон  улс оронд өөрчлөлт эхлэхийг  шаардаж байгаа юм.