Пакистан улсаас тус улсын нутаг дэвсгэр дээр Усама бен Ладены байсантай холбогдолтой асуултуудад хариу авахыг АНУ шаардсаар байх болно. Үүнтэй холбогдуулан  АНУ-ын Төрийн Департаментын төлөөлөгч Марк Тонер мэдэгдлийг хийжээ. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама  ярилцлагадаа   бен Ладен  Пакистанд нилээд хүчтэй дэмжлэг авч байсан гэж мэдэгдсэн билээ. “Пакистаны ЗГ-тай холбоотой нилээд чухал асуудлууд бүүсээд байгаа гэдгийг бид ойлгомжтой тайлбарласан гэж бодож байна. Ойрын үед эдгээр асуултынхаа хариуг авна гэж хүлээж байгаа” гэж Тонер хэлжээ. “Аль-Каидын” удирдагчийг 5-р сарын 2-ны шөнө Пакистаны нийслэлээс холгүй байшинд америкийн тусгай албаныхан  хороожээ.