Франц улсад 5-р сарын сүүлээр “Их Наймын” дээд хэмжээний ээлжилт уулзалт болно. Уг хуралдаанаар  мансууруулах бодисны аюул заналын тухай жич  хэлэлцэнэ. Францын ерөнхийлөгч Николя Саркозигийн санаачилснаар дэлхийн чанартай асуудлын хувьд Латин Америкаас Баруун Африкийн орнуудаар дамжуулан Европ руу гарах кокаины  замыг хэлэлцэх гэж байна.Харин Москва өөрийн зүгээс афганистаны мансууруулах бодисны наймааг дэлхий нийтээрээ шийдвэрлэх асуудал  олгуулах бодолтой байна. Энэ тухай “Оросын дуу хоолойд”  Холбооны улсын мансууруулах бодисны  наймаанд хяналт тавих  албаны захирал Виктор Иванов ярьлаа. Түүний ярьснаар өнөөдрийн Парисийн “Их 8” дээд хэмжээний уулзалтанд оросын  төлөөлөгчид энэ тухай хэлэлцэхээр бат бэх шийдвэртэй ирсэн байна. «Нөхцөл байдал Орос улсыг өөр асуудал гаргаж тавихад хүргэж байна. Энэ нь дэлхийн мансууруулах бодисны наймааны хоёр дахь томоохон зам болох  афганистанаас Европын орнууд руу мансууруулах бодис тархаж байгаа зам юм гэж Виктор Иванов ярьж байна.  Түүний үзэж буйгаар афганы мансууруулах бодисны заналхийлэл нь өсч байгаагаас гадна, НАТО-гийн Афганистанд байгаа цэргүүд намуу цэцгийн тариалалтын талбайг устгах санаагүй байгаа ажээ. Нөгөөтэйгүүр, Колумб болон Латин Америкд мансууруулах ургамлыг тарих, ургац арвин авах тусгай зориулалтын бордоогоор тариалах зэрэгтэй эрчимтэй тэмцэж ирсэн ажээ. Энэ ажил нь тэнд үр дүнтэй явагдаж буй. Холбооны улсын мансууруулах бодисын эсрэг тэмцэх албаны мэргэжилтнүүдийн боловсруулсан төлөвлөгөө нь зөвхөн Афганистанд мансууруулах ургамлыг тусгай аргаар тариалахтай тэмцээд зогсохгүй мансууруулах бодисийг тариалсан тохиолдолд уг газрыг нь улс  хураан авах хүртэл арга хэмжээг тусгажээ.Энэ бүгд нь үйлчилж буй олон улсын мансууруулах бодистэй тэмцэх эрх зүйн актуудын хүрээнд хийгдэх юм. Афганистан улс нь уг баримт бичигт нэгдэн орж, гарын үсэг зурсан юм. Үүнд албан ёсны Кабул, НАТО, АНУ   хэрхэн хандах нь анхаарал татаж байна.«Энэ асуудлыг би бүх талуудтай ярьж үзсэн. Афганы талын хувьд бол өөрийн хүндрэлтэй. Тухайлбал, зохих аюулгүй байдал хангагдаагүй байгаа тийм дүүргүүдэд мансууруулах ургамал тариалж байгаа газрын кадастр зохиох тухай асуудлыг ярих боломжгүй юм. Европ, АНУ хуьд бол оросын дээрх төлөвлөгөөнд эцсийн хариугаа хараахан өгөөгүй байгаа аж» гэж гэж Виктор Иванов хэллээ. Афганистаны шинжээч Петр Гончаровын тайлбарлаж буйгаар  Виктор Ивановын  энэхүү төлөвлөгөө нь афганы мансууруулах бодисны тариалалттай холбоотой асуудлыг шийдвэрлэх үр ашигтай механизм болж чадна гэж үзэж байна. Гэхдээ асуудал нь жишээ нь европын олон улсын эвслийн оролцогчид нь Афганистанд байгаа өөрийн цэргийнхэндээ энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломж олгоно гэдэг юу л бол. «Төлөвлөгөө бол сайн болсон нь дамжиггүй, гэхдээ энд нэг юм байна. Тэр нь юу вэ, гэхлээр зэрэг Афганистанд байгаа цэргүүдийн мандатыг өөрчлөн, европын цэргийнхнийг намуун цэцгийн ургамлын тариаланг устгах ажилд оролцох тухай шийдвэрийг европын орнуудын ерөнхийлөгчид биш, батлан хамгаалах яамдууд ч биш,  харин үндэсний парламент шйидэх ёстой юм.  Харин тэд иймэрхүү арга хэмжээнд нэг талыг барьдаг. Афганистанд мансуурах ургамалыг устгах нь тус улсын  ЗГ-ын дотоод хэрэг» гэж Петр Гончаров үзэж байна. Афганы эрх баригчид яг одоо хүч тэнхээгүй, хөрөнгө мөнгөгүй байгаа нь  бүгдэд  сайхан байгаа. Эцсийн дүнд туслгамдсан асуудлыг хэлэлцэх гэж хэдэн жил тойрлоо. Гэтэл  харин цар хэмжээ нь улам тэлсээр байна. Оросын энэхүү төлөвлөгөө нь Афганистаны мансууруулах бодисны  тэрхүү сувгыг хаахад болон байнгын онолоос бодит алхам хийхэд  тус дэмтэй байж болох юм.