Дэлхийн хүн ам 2050 он гэхэд 9 тэрбумд хүрч, энэ зууны шувтаргаар 10 тэрбумаас давна. Ийнхүү таамгласан НҮБ-ын илтгэлийг зохиогчид ийм олон хүнийг ус хүний хангамжийн асуудал тулгарна гэжээ. Хөгжингүй орнууд мөн асуудлыг бүр одооноос шийдвэрлэж эхлэх ёстой гэж оросын шинжээчид үзэж байна. Энэ оны эцэс гэхэд манай дэлхийд долоон тэрбум хүн амтай болно. Дараагийн арван жилд бас нэг тэрбумаар нэмэгдэнэ. 2050 оноос хойш дэлхийн хүн ам хамгийн их буюу 9 тэрбум 500 саяад хүрч тогтворжино. Түүнээс хойш дэлхийн хүн ам аажмаар багасана гэж зарим эрдэмтэд үзэж байна.Илтгэлийн зохиогчид дэлхийн хүн ам зүйн хандлагын хөгжлийн дундаж үзүүлэлтийг үндэслэн ийм дүгнэлт хийжээ. Гэвч хүн ам  зүйн зөвлөлийн дэд ерөнхийлөгч Жон Бонгаартсын мэдэгдсэнээр хүн амын тоо хэмжээний өөрчлөлтийг урьдчилан харах аргагүй. Өөрчлөлт хүүхэд төрөлт, нас баралтаас шалтгаална. Харин эдгээр үзүүлэлтийг таамаглахад хэцүү. Нас баралтын тухайд гэвэл хөгжингүй орнуудын хүн амын наслалт биологийн туйлд дөхсөн гэж үзэж байна. Мөн үзүүлэлт ХХ1 зууны шувтаргаар 100 наснаас хэтрэж болзошгүй. Тэгвэл гариг дэлхийн хүн амын тоо 11 тэрбумд хүрч мэднэ. Оросын шинжээчид НҮБ-ын мэргэжилтнүүдийн таамагналыг сайшаан дэмжиж байна. Ойрын үед үүнтэй холбогдон ноцтой асуудлууд хүн төрөлхтөнд тулгарна гэж тэд онцлов. Дэлхийн хүн ам хэт олшрох асуудлыг бүр одоо авч узэж судлах хэрэгтэй гэж Эдийн засгийн дээд сургуулийн Хүн ам зүйн хүрээлэнгийн орлогч захирал Сергей Захаров үзэж байна. Тэрээр хэлэхдээ «10 тэрбумаас илүү олон хүн дэлхийд оршин сууж болзошгүй. Ноцтой олон асуудал юуны түрүүнд дэлхийн хүн амыг нөөцөөр хангах асуудал үүнтэй холбогдон гарах юм. Африк тив, Азийн хэд хэдэн улс, Латин Америкийн орнуудын хүн ам хэт олшрохыг ойлгох хэрэгтэй. Ундны ус дутагдана. Манай Байгал нуур дэлхийн бүх хүн амыг усаар хангаж чадна гэж ярьцгаадаг. Гэвч усаар баялаг бүст хүн цөөн. Ундны ус тэндээс Африкт хүргэх аргагүй. Энэ нь дэлхийн хамтын нийгэмлэг тухайлбал хөгжингүй орнуудад учрах ноцтой аюул сорилт юм. Ер нь хөгжингүй орнууд байдлыг тогтворжуулж, хүн ам зүйн «тэсрэлт» гэгчийг хэвийн давахад туслах боломжтой» гэв. Дэлхийн хүн ам хэт олшрох нь одоо ч олон улсын тулгамдсан асуудал болсоныг шинжээчид тэмдэглэв. Асуудал бүс нутгийн шинж чанартай байгаад хэргийн учир оршино. Нөөц багатай орнуудын л хүн ам олширч байна. Нөгөө талаас тухайлбал Канад, Оросын  зарим бүс нутаг  хүн ам цөөнтэй. Манай орон хөдөө аж ахуйг хөгжүүлэх их чадавхитай. Оросын ирээдүй  зөвхөн нефть шатдаг хийн нийлүүлэлттэй холбоотой биш хэмээн  олонхи эдийн засагч үзэж байна. Оросын эзэмшээгүй хөдөө аж ахуйн газар талбай дэлхийг үр тариа болон өөр хүнсний бүтээгдэхүүнээр хангах боломжтой. Хэрэглэхээсээ илүү их хэмжээний хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хөгжингүй орнууд дэлхийн хүн амыг тэжээж чадна. Харин мөн асуудлыг эргэцүүлэн бодож зохих хөтөлбөрийг одооноос боловсруулж бэлтгэх хэрэгтэй .