Орос улсын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров өнөөдөр Иракт ажлын айлчлал хийхээр ирлээ. Тэрээр Ойрхи-Дорнод, Хойд Африкийн байдлаар болон хоёр орны эрчим хүч, цэрэг-техникийн болон бусад салбарын хамтын ажиллагааны  асуудлаар яриа хэлэлцээ хийх юм. Лавров айлчлалынхаа хүрээнд тус улсын Ерөнхий сайд Нури аль-Малики, Ерөнхийлөгч Жалям Талабани болон ГХЯ-ны сайд Хошияр Зибари нартай уулзалт хийхээр төлөвлөсөн байна. Оросын ГХЯ-аас оросын  “Лукойл” компани нь 2013 онд тус улсын “Баруун Курна-2”орд газрыг олборлохоор бэлтгэл ажлаа хийгээд байгаа тухай сануулав.Харин “Газпром” компани тус улсад нефтийн “Бадра” орд газрыг олборлохоор бэлтгэж байна.