Европын Холбоо нь Сири улсад зэвсэг нийлүүлэхэд хориг тавьлаа. Түүнчлэн сирийн засгийн газрын 13 гишүүнд ЕХ-ны нутаг дэвсгэр рүү орохыг хориглон, ЕХ-ны банкуудад байгаа эдгээр гишүүдийн нэрийн дансыг хаав. ЕХ-ны Зөвлөлийн мэдэгдэлд хар дансанд саяхны эсэргүүцлийн жагсаалын үеэр энгийн ардууд амь насаа алдасанд буруутай сирийн засгийн газрын гишүүд орсон гэж дурджээ. Хамгийн хачирхалтай нь уг нэрсийн жасгаалтанд тус улсын ерөнхийлөгч Башар Асад ороогүй байна. Энэхүү хориг арга хэмжээ нь үндсээр нь өөрчлөлт хийхээр санаархаж буй  Их Британи, Франц болон Германы талуудын  өнгөрсөн хоёрдугаар сард Ливид авч хэрэгжүүлж байсан арга хэмжээний  давталт болж байна. Учир иймээс энд ямар зүйл зэрэгцэн явж байгаа болон  цаашид үйл явдал хэрхэн өрнөхөв гэдэг нь тодорхой юм. Сири улсад тус улсын арми болон Башар Асадыг эсэргүүцэгчдийн хоорондын мөргөлдөөнийг  шүүх тусгай комисс НҮБ нь томилоод байна. Энэ нь  өнөөгийн нөхцөлд НҮБ-ын авч чадах цорын ганц арга хэмжээ юм.ЕХ Сирийн эрх баригчдын хүчирхийлэлийн үйл ажиллагааг буруушаах оролдлого хийлээ. Үүний өмнө яг ийм хувь тавилан Йемений байдлыг  хүлээж байсан юм. Үүнтэй холбогдуулан улс төрчид дахин улстөрийн хоёрдмол стандартын болон НҮБ -д шийдвэр гаргах системийг шинэчлэх  шаардлагатай гэж ярьж эхлэв.Дэлхийн өнцөг булан бүрт гарч байгаа хүчирхийллийн голомтонд НҮБ нь шуурхай, үр ашигтай  ажиллаж чадахгүй байгааг шинжээчид тайлбарлах боллоо. Олон улсын улс төрийн судалгааны хүрээлэнгийн захирал Евгений Минченко хэлэхдээ «НҮБ -ын шийдвэрүүдэд тавьж байгаа гол шаардлага нь юу  вэ гэхээр тэд аливаа юмыг маш бүдэг, бадаг хүлээж авдагт байгаа юм. Тодорхой зүйлүүдийг дараа нь хэрэгжүүлдэг. Жишээ нь  иймэрхүү зүйл  Ливи улсын талаар гаргасан тогтоол   дээр ажиглагдсан. Эдгээр шийдвэрүүдийн хэрэгжилт дээр хяналт тавихад маш хэцүү байдаг. Хоёрдугаарт, энэхүү эрх байгаагаас болоод НҮБ-ын байнгын төлөөлөгчдөд ямар нэгэн шийдвэр гаргахад маш хэцүү байдаг аж. Яагаад гэвэл хаалтыг америкчууд ч юм уу, Орос, Хятад тавьдаг.  Мөн гурав дахь нь ч байдаг юм уу. Нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд нийцэхгүй, ард түмний үндэсний тусгаар тогтнолын асуудлыг шийдвэрлэхэд зэрэг асуудлуудаар шийдвэр гаргахад механизм үгүй. Тэгээд хамгийн гол нь өнөөдөр жинхэндээ бол эрх зүйн механизм биш, хүчтэй нь эрхийг эдэлж байна» гэлээ. Шинжээчийн  сануулж байгаа ард түмний үндэсний тусгаар тогтнолын тухай асуудал нь НҮБ-ыг золтой л хагаралдуулсангүй.  Косовог тусгаар тогтносон улсаар тунхагшлах болсон  явдал нь үүний нэг тод  жишээ болов.  Яагаад энэ мөргөлдөөнтэй хязгаар Серби улсаас, Өмнөд Осети болон Абхаз Гүржийн  хүчирхийллээс тусгаарлагдаж болохгүй гэж?  НҮБ-д ийм асуултуудыг багагүй тавьдаг аж. Усама бен Ладеныг АНУ-ын хороох тусгай ажиллагаа нь багагүй дуулиан тарилаа.Терроризмтэй хийх тэмцэл нь сайн ч, америкийн цэргийнхэн тусгаар тогтносон Пакистан  улсын нутаг дэвсгэр рүү, ямарч зөвшөөрөлгүй  халдсан юм. Ливийн ажиллагааны тухай бас маргаантай л байгаа. НҮБ-ын тогтоолд заасны дагуу агаараас хяналт тавих гэдэг  нэг хэрэг. Каддафийн дэглэмийн эсрэг нээлттэй дайн хийж, түүн рүү , түүний гэр бүл рүү дайрч байгаа нь  Их Британи, Францын хийж байгаа  бүдүүлэг үйлдэл. Эд бүгд нь НҮБ-ын бүтэц төгс бус буйн илрэл бөгөөд, шинэчлэлийг шуурхай хийж чадахгүй гэж  Минченко үзэж байна. «Байдлыг тэр чигээр нь өөрчлөнө гэж үгүй. Магадгүй, НҮБ-ын үйл ажиллагаанд хяналт тавихын тулд  бүс нутгийн томоохон блок байгуулах тухай яригдаж болох юм. Ингэснээр АЗ-ын байнгын төлөөлөгчдийн тоог хөгжиж байгаа орнуудаар тооцон нэмэгдүүлэх яриа гарах нь ойлгомжтой.  Ингэхэд дахиад л хориг тавих эрхийг хэнд өгөх, хэнд өгөхгүй вэ? гэсэн асуудал гарна» гэж Евгений Минченко хэллээ.  АЗ-ийн байнгын төлөөлөгчдийн нэр дэвшигдийн нэрсийн жагсаалтанд Герман, Япон, Энэтхэг, Бразил, Өмнөд Африкийн төлөөлөгч байна.  Энэ асуудлаар олон жил зөвлөлдөж байгаа боловч одоо болтол тодорхой шийдэлд хүрээгүй байна. Шинжээчдийн үзэж буйгаар Ойрхи-Дорнод, Африкийн эмх замбараагүй байдал нь НҮБ-ыг өөрийн алдаа оноог залруулахад хүргэж, эцсийн дүнд шинэчлэлийг эхлэх ч юм билүү.