Өмнөд Солонгос нь хоёр солонгосын түүхэнд анх удаа Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ирийг 2012 онд болох олон улсын дээд хэмжээний уулзалтанд урихад бэлэн байна.  Гэхдээ энэхүү урилга нь БНАСАУ  цөмийн хөтөлбөрөөсөө татгалзсан тохиолдолд л хүчинтэй болох юм гэж өмнөд солонгосын ерөнхийлөгч Ли Мен Бак мэдэгдлээ. Үүгээр   өмнөд солонгосын ерөнхийлөгч  БНАСАУ   эдийн засгийн тусламж болон аюулгүй байдлын баталгаа авах боломжтойг  болохыг тэмдэглэжээ. Пхеньяны  хувьд хамгийн гол болзол нь цөмийн хэнээр хэлээсээ салах явдал юм. Ирэх оны 3-р сарын сүүлээр Сөүлд хийхээр  товлоод байгаа дээд хэмжээний уулзалтанд Орос, АНУ, Хятад , зэрэг олон улс орнуудын тэргүүн нар оролцох юм.