Орос улсын хууль сахиулах  байгууллагуудын ажилтнууд мягмар гаригийн өглөө Кабардино-Балкария улсын нийслэл Нальчик хотод тусгай ажиллагаа амжилттай явуулж дууслаа.Хотын төвийн хэдэн байрыг бүслэхэд хэд хэдэн алан хядагчид амь үрэгдсний дотор  шашны сүмийн тэргүүн Анас Пшихачевын амь насанд халдсан алуурчин байжээ.Тусгай ажиллагааны үеэр алан хядагчдыг устгасан байна. Тус байранд түймэр гарчээ. Устгагдсан алан хядагчдын дунд шашны сүмийн тэргүүний аминд хүрсэн Астимир Мамишев гэгч байсан эсэхийг одоо тогтоож байна. Лалын шашны сүмийн тэргүүн хамба Анас Пшихачевыг Нальчикт 2010 оны 12-р сард алагдсан юм. Тэр Хойд Кавказын лалын шашны  нөлөө бүхий удирдагчдын нэг байсан аж.