Триполийн захын дүүргүүдэд 5-р сарын 10-ны шөнө Муаммар Каддафийн эсрэг зэвсэглэсэн бослого эхэлсэн тухай орон нутгийн сөрөг хүчний сонин мэдээлжээ. Гэрчүүдийн мэдээллийг иш татсан тус сонинд нийтэлснээр   хүчний байгууллагуудын ажилтнууд   ливийн дэглэмийн эсрэг хамтран тэмцжээ. Тэд босогчдын талд орж, тэднийг зэвсгээр хангасан байна. Сонины мэдээлж буйгаар хэдэн мянган хүн хотын төвөөр жагсахаар бэлтгэж байна. Ливийн албан ёсны эрх баригчид энэхүү мэдээг няцааж байна. Нийслэлд болсон бослогын тухай мэдээ нь 3-р сараас эхлэн засгийн газрын цэргүүдийн    бүслэлтэнд байсан Мисурата боомт хотод босогчид амжилт гаргасан  мэдээнүүдийн дунд тархжээ.Даваа гаригт босогчид  бүслэлтийг цөмлөн , Каддафийн хүчнийнхний талыг хотоос 15 км зайд зайлуулжээ.