1941-1945 оны Агуу их Эх орны дайны Ялалтын өдрийг ОУ өнөөдөр тэмдэглэж байна. Гитлерийн Германаас чөлөөлсний 66 жилийн ойг Москва, Улаан талбай дээр ахмадуудтайгаа хамт цэргийн парадаар угтлаа. Ялалтын хүчинд бий болсон энх тайвныг сахин хамгаалаж санан дурсаж байх нь Бидний ариун үүрэг билээ гэж ОУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев баяр ёслолын ажиллагаанд оролцогчдын өмнө үг хэлэхдээ мэдэгдлээ. Ялалтын баярыг манай орны “хамгийн гэгээлэг” баяр, яруу алдарт ялгуусан өдөр гэж  тэр нэрэллээ. Ахмад дайчидтай хийх уулзалт, янз бүрийн баяр ёслолын ажиллагаа, бүх ард түмний зузаалга Зөвхөн ОУ-д биш ЗХУ-ын хуучин БН улсуудад болж байна. Дайчин алдрын хөшөө, дурсгалын цогцолбор болон ахан дүүгийн барилдлагын булшинд цэцгэн титэм, цэцэг өргөсөөр байна.