Агуу их Эх орны дайны Ялалтын 66 жилийн ойд зориулсан цэргийн парад Москвагийн Улаан талбайд өнөөдөр боллоо. ОХУ-ын далбаа болон Ялалтын тугийг өндөрт өргөж гарч ирснээр парад эхэллээ. Энэ туг бол 1945 оны 5-р сард Берлинийн Рейхстаг дээр мандулсан тугны хуулбар нь юм. Энэ бол зөвлөлтийн ард түмэн фашизмыг ялсан ялалтын билиг тэмдэг нь билээ. Зочдын тавцан дээр уригдан ирсэн ахмад дайчидад болон цэргийн албан хаагчдад ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев баяр хүргэлээ. Ялалтын баярын өдрийг тэрээр дэлхий дахиныг фашизмаас чөлөөлж, төрсөн нутгаа хамгаалан зогссон манай ард түмний яруу алдарт ялгуусан баярын өдөр, манай орны “хамгийн гэгээлэг” баяр гэж нэрэллээ:«Энэ он жилүүд биднээс холдон одож байгаа ч гэсэн дайны үеийнхний агуу ялалт, хатан зориг, сэтгэлийн тэнхээ, амь биеэ үл хайрлах сэтгэлийг бид улам гүнзгий мэдэрч байна. Эрхэм хүндэт ахмадууд минь ээ!. Та бүхэн ёс суртахууны өндөр хэмжээг зааж өгч, Эх орондоо үнэнч байхын үлгэр жишээг үзүүлсэн шүү. Ялалтын хүчинд бий болсон энх тайвныг сахин хамгаалаж санан дурсаж байх нь Бидний ариун үүрэг билээ. Та бүхэн минь үүний төлөө хайртай бүхнээ, найз нөхдөө гээн байж амь биеэ үл хайрлан тэмцсэн билээ. Хот, тосгон бүрийн төлөө та нар тулалдсан билээ. Дэлхийг эзлэх гэсэн их санаатай нацистуудыг бут ниргэж, Дэлхийн 2-р дайны төгсгөлийг шийдсэн билээ» гэж ерөнхийлөгч хэллээ.Н. Д.Медведев бүх улс орны ахмадуудад баяр хүргээд Ялалтын баяр бид бүхний “нийтийн баяр байсан, байх ч болно”  гэж хэлээд: «Өнөөдөр ОУ, дэлхий дахины даяарчлалын тогтвортой байдлыг дэмжих нийтийн хүчин чармайлтад өөрийн хувь нэмрээ оруулж, аюулгүй байдлын системийн төлөө цуцалтгүй тэмцэж, энх тайвны замаар хамтран ажиллах зарчмуудын төлөө тууштай зогсож байна. Манай ЗХ энхийг сахиулах ажиллагаанд үр ашигтайгаар оролцож байна. Оросын арми, флот Эх орноо болон ард иргэдээ найдвартай хамгаалж байна» гэж ерөнхийлөгч хэллээ. Улаан талбайд өнөөдөр болсон парад, оролцож байгаа цэргийн албан хаагчдынхаа тоогоор ОУ-ын орчин цагийн түүхэнд хамгийн өргөн хүрээтэй нь боллоо. Улс орны гол талбай дээгүүр дөрвөлжилж жагссан 20 мянган цэрэг офицерууд алхан өнгөрлөө. Парадад оролцогчид анх удаагаа цэргийн шинэ дүрэмт хувцастайгаа жагссан байна. АЦХ-нийхэн цэнхэр, ТЦХ-ний флотынхан хар, хуурай замынхан ногоон, сансарын цэрэг шар ногоон, стратегийн томилгооны пуужинт цэргийнхэн ногоон алаг өнгөтөй малгайтайгаар тус тус жагслаа. Энэ удаагийн Ялалтын парадад сансарын цэргийн офицерууд анх удаагаа оролцсон юм. Урьд урьдын парадуудад тус цэргийнхнийг их дээд сургуулийн сонсогчид, курсантууд төлөөлдөг байжээ. Улаан талбайгаар цэргийн техникийн 106 нэгж явж өнгөрлөө. Эдний дунд хуягт авто машинууд, танк, пуужингийн цогцолборуудын харвагч өөрөө явдаг “Искандер”, “Тополь” төхөөрөгүүд байлаа. Энэ жил ЗХ-нд оруулахаар бэлдэж байгаа “Триумф” зенит пуужингийн С-400 системийг анх удаа үзүүллээ. Ачаа тээвэр байлдааны зориулалттай Ми-8 таван нисдэг тэрэг парадын үнэхээр үзүүштэй сайхан хэсэг боллоо. Тэд Улаан талбай дээгүүр ОУ-ын, ЗХ-ний, Хуурай замын, АЦ-ийн, ТЦ флотын тугуудыг  намируулан өнгөрсөн билээ.  Өнөө орой Москвад Ялалтын баярт зориулж ёслолын буудлага хийнэ. Энэ удаа 30 удаа буудах юм байна. Хотын аль ч цэгээс салютыг харагдуулах зорилгоор нийслэлийн 13 цэгт салют буудах төхөөрөгүүдийг байрлуулсан байна.    

Гэрэл зураг