АНУ БНХАУ хоёр улс төрийн зөрчил, санхуугийн маргаантай асуудал хурцдсан нөхцөлд зөвшилцлийн томьёоллыг эрэж байна. Стратегийн ба эдийн засгийн яриа хэлцээний шинэ үе өнөөдөр Вашингтонд эхэллээ. Энэ нь ач холбогдлоороо  дээд хэмжээний уулзалтын дараа хоёрт  орох түншлэх харилцааг төлөвшүүлэх механизм юм. Энэ удаа талууд аюулгуй байдлын асуудлаар санаа бодол солилцоно. Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон хэлэлцээнд АНУ-ыг төлөөлж байна. Тэгснээрээ Вашингтон Бээжинд хатуу шахалт үзүүлэх бодолтой байгаагаа  мэдүүлж байна. 5 дахь үеийн сөнөөгч нисэх онгоц ба нисэх онгоц тээгч хөлгийг Хятадад зохион бүтээж байгаа нь АНУ-ыг гүнээ тугшуулж байна. Энэ нь Ази Номхон далайн бус  нутагт үзүүлж буй америкийн нөлөөнд заналхийлж байна хэмээн тус улс үзэж, Япон, Емнед Солонгос дахь цэргийн баазуудаа өргөжүүлж, Гуам дахъ баазаа шинэчлэж байна. Түүнээс гадна Хятад улсаас сансарт үйл ажиллагаагаа идэвхжүүлснийг Пентагон илрүүлэв. Хятад улс бамбай байгуулж төдийгүй америкийн пуужин, цэргийн хиймэл дагуулуудыг жагсаалтаас гаргаж мэдэх цахим зэвсэг бүтээж болзошгүй гэж АНУ үзэж байна. Хятадын талаас АНУ-д тавих асуудлууд бий. Тус улс  бараг хагас жилийн өмнө Пентагонтэй цэргийн хэлхээ холбоог сэргээсэн билээ. Урьд Хятад улс америкийн зэвсгийг Тайванд худалдахыг эсэргүүцсэн юм. АНУ,Тайваны хоорондын цэргийн хамтын ажиллагааг Бээжин эрс эсэргүүцэж байна гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Александр Ларин хэлээд: « Тайваны асуудал Хятад улсын хүвьд АНУ-д шахалт үзүүлэх хэрэгсэл болсон. Мөн асуудал Вашингтонтой харилцааг хөгжүүлэхэд гол саад болсон гэж Бээжин үргэлж өгүүлж байна. Үүний хамт хоёр тал эл асуудлыг орхиж эдийн засгийн хэлхээ холбоог амжилттай хөгжүүлж байна. Түүнчлэн хүний эрхийн асуудал АНУ-ын хүвьд нөгөө талд шахалт үзүүлэх хөшүүрэг боллоо. Энэ нь Бээжингийг бухимдуулсан ч хоёр талын харилцааны хөгжилд саад болохгүй байна. Хоёр орны харилцаа түвэгтэй түгшүүртэй байна. Гэвч хүний эрхийн асуудлаар санал зөрсөн явдал үүнд тийм их нөлөө үзүүлэхгүй байна. Хоёр орны санал зөрөлдөн нэлээд хурц гүнзгий хэвээр байна гэв». Хятад улс эдийн засгийнхаа хөгжлийн хурдаар дэлхийд  АНУ-ын дараа хоёрт орж байна. Тус улс 2 триллион доллараар америкийн өртэй холбоотой үнэт цаасыг худалдан авсан юм. Харин АНУ-ын төсвийн алдагдал 14 триллион долларт хүрчээ. Хэрэв Хятад улсаас үнэт цаасны төлбөрийг төлөх шаардлага АНУ-ын засгийн газарт тавьбал Холбооны нөөцийн систем доллар  нэмж хэвлэн гаргахаас өөр аргагүй болно. Тэгэх нь дэлхийн сангуухийн хямрал ахин үүсгэх аюултай. Вашингтон худалдааны балансынхаа алдагдлыг багасгахын тулд юанийн ханшийг бэхжүүлэхийг Бээжингээс шаардаж байна. Эдгээр  асуудал Вашингтонд хэлэлцээний гол сэдэв болно гэж ОХУ-ын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Юрий Галинович үзэж байна. Тэрээр хэлэхдээ: «Хоёр орон  дээрх асуудлуудаар тохиролцох замыг эрэж байна. Ашиг сонирхолы нь мэдэгдэхүйц хамрахгүй заагийг олохыг оролдож байна. Вашингтонд хийж буй уулзалт байдлыг зарчмын хүвьд өөрчлөхгүй бололтой. Урьдын нэгэн адил Хятад улс АНУ хоёр харилцааныхаа гол гол асуудлыг шийдвэрлэхийг оролдоно. Санал зөрөхөөс сэрэмжлэхийн тулд шийдвэрлэхэд хэцүү асуудлуудыг хойшлуулах юм. Олон улсын байдал маш хүнд түвэгтэй түгшүүртэй байгааг харгалзан «мөргөлдөхөөс» сэргийлэн сэрэмжлэх бололтой гэв». Ливид эвслийн хүчний явуулж буй цэргийн ажиллагаа болон АНУ-ын тусгай зорилтот хүчин шившигт ажиллагаагаараа зард гарсан террористыг Исламабадад урьдчилан мэдээлэлгүй Пакистанд хөнөөсөн хэрэг явдал хятад-америкийн санал зөрөлдөөнийг улам ээдрээтэй болгосон. Ливийн асуудлыг хүч хэрэглэх замаар шийдвэрлэх болон өрнөдийнхөн Муаммар Каддафийг устгахыг оролдох ажиллагааг Бээжин эрс эсэргүүцэж байна. Ямар ч улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг зөрчиж болохгуй гэж  Осама бин Ладеныг буудан алсны дараа Хятад улс хатуу мэдэгдэв. Хятадын төлөөлөгчид Вашингтонд хийх хэлэлцээний явцад эдгээр асуудлыг хөндөж ярих нь эргэлзээгүй.