Өмнөд Америкийн Францийн Гвиан дахь экваторын сансарын буудлаас оросын “Союз-СТ” пуужингийн цогцолборын анхны хөөргөлтийг энэ оны 10-р сард хийхэд бэлэн боллоо гэж “Арианеспайс” компани ням гаригт мэдээллээ. Европын зүг чиг байршил заах “Галилео” системийн хоёр хиймэл дагуулыг сансарын тойрог замд гаргах юм байна. Пуужин тээгчийн хөөргөх болон техникийн цогцолборыг ашиглаж байгаа байгууллагаас албан ёсоор хүлээлгэж өгөх ажиллагаа 5-р сарын 8-нд Куру сансарын буудалд болсон байна. Оросын пуужин тээгчийг Гвианы сансарын буудалд ашиглах тухай орос,францийн урт хугацааны хамтын ажиллагааны гэрээнд 2003 онд гарын үсэг зурсан байсан юм.Дэлхийн экватор дээрээс пуужин хөөргөх нь пуужингийн ажлыг хямдруулж, сансарт гаргах ачааны хэмжээг нэмэгдүүлнэ.