“Фукисима-1” АЦС-ийн ажилтнууд нэгдүгээр эрчим хүчний блокын байшинд орж шинэ тоног төхөөрөмжийн монтажийн ажлыг эхэллээ. Энэ реакторт шинэ хөргөх системийн элементүүдийг тавихаар төлөвлөж байна. Төр засгийн зөвшөөрөлтэйгээр  “Фукисима-1” станцийн  нэгдүгээр эрчим хүчний блокын хаалгыг 5-р сарын 8-нд нээсэн байна. Хэмжилт хийсэн байдлаас үзэхэд үүнээс болж станцийн эргэн тойрны цацраг идэвхит бодисын түвшин нэмэгдээгүй байна. Реакторын байшингийн дотор талд цацраг идэвхит бодисын хэмжээ багассан нь мэргэжилтнүүдэд арай хөнгөн тусгай хувцастай ажиллах боломж олгож байна. Хоёр, гуравдугаар эрчим хүчний блокт сэргээх ажил эхлэхийн тулд байшинд болон хөргөх системд хуримтлагдсан радио идэвхит усыг юүлэх шаардлагатай юм.