Сири улсад зорчигч тээврийн автобусанд халдлага үйлдснээс болж 10-аад хүн амь насаа алдлаа. Өчигдөр хууль сахиулах байгууллагынхан алан хядагчтай мөргөлдсөн Хомс хотын ойролцоо тээврийн хэрэгсэлийг алан хядагчид дайрсан байна гэж тус улсын телевизийн мэдээлсэн байна. Өнгөрсөн шөнө нэг сая хүнтэй Сири улсын 3 дахь том хотыг танкаар бүсэлсэн байна. Утсан холбоог бүрмөсөн тасалсан ба хотод цахилгаан байхгүй байна. Дераа хотын нэгэн  ханан дээр засгийн газрын эсрэг лоозон бичиж байсан сурагчдыг баривчилсан 3-р сарын дунд үеэс Сири улсад эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн юм. Тэднийг суллуулахын тулд хүмүүс гудамжинд гарсан билээ. Дараа нь эсэргүүцлийн хөдөлгөөн улс орны бусад бүсүүд болон Хомс, Хама хотуудад тархсан байна.