Арабын хэд хэдэн оронд болж байгаа эсэргүүцлийн хөдөлгөөн болон төрийн эргэлтэд оролцож байгаа гэж лалын Магрибагийн орнуудад байгаа Аль-Каида алан хядах байгууллагын бүлэглэлүүд мэдэгдлээ. Лалын сайтуудад ажиглалт хийдэг америкийн албаныханы мэдээлэлээс иш татан Франс Пресс агентлаг энэ тухай мэдээлэлээ. Арабын ертөнцийг цочроосон энэ үйл явдлуудад шейх Усама бен Ладен тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байсан жихадын үр дүнгүүдийн нэг билээ гэж алан хядах байгууллагуудын сайт дээр бичсэн байна. Сүүлийн саруудад Хойд Африк болон Ойрхи Дорнодын олон орныг ард түмний эсэргүүцлийн хөдлөгөөн хамараад байгаа юм. Одоо эмх замбараагүй байдал Йемен, Сири улсууд болон бусад улсуудад үргэлжилсээр байна.